БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцаллаа

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 7-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд гаргасан 2025 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн, зургаадугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээлээ.

Өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангах, өрийн хэт өндөр дарамтад орохоос хамгаалах, тэтгэврийн зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, улмаар инфляцыг бууруулах мөнгөний бодлоготой нийцтэйгээр санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны I болон II улирлын ээлжит хуралдаануудаар тэтгэврийн зээлийг зохицуулсан шат дараатай бодлогын шийдвэрүүдийг гаргасан билээ.

Гэвч зээл авах боломжийг нь хязгаарлаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа талаар зарим иргэдээс ирүүлсэн гомдол, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороо, УИХ-ын гишүүдээс Монголбанканд ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзсэн байна.

Нөгөөтэйгүүр, тэтгэврийн зээлдэгч нарын хувьд өрийн дарамтаа зохистой түвшинд хязгаарлаж, хэт өндөр зээлийн дарамтаас үүдэлтэйгээр нийгэм, эдийн засгийн баталгаа алдагдах эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах нь чухал болж байна. Цаашид тэтгэвэр, тэтгэмж, халамжийн орлого барьцаалсан зээл, түүнээс шалтгаалсан өндөр настай иргэдийн амьжиргааны доройтол зэрэг асуудлыг салбарын яамны зүгээс анхааралдаа авах нь зүйтэй хэмээжээ


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Өмгөөлөгч Э.Чулуунцэцэг "45 хоногийн дамжаагаар багш бэлтгэх" журмыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж ялжээ 38 минутын өмнө
Дуурийн театрын уран бүтээлчид МАН-ын “жагсаалтын” захирал Д.Алтанхуягийг эсэргүүцэж эхэллээ 1 цагийн өмнө
​Наадмын хуушуур хийх зөвшөөрөл олгохдоо асуудал үүсгэвэл АТГ-т шалгуулна 2 цагийн өмнө
Ц.Даваасүрэнгийн "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал байхдаа үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ 2 цагийн өмнө
Үндэсний соёл амралтын хүрээлэнд "Монгол соёл-Монгол наадам" болно 3 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 3 цагийн өмнө
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 67 гомдол, мэдээллийг хянан шалгав 3 цагийн өмнө
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцаллаа 3 цагийн өмнө
ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа 3 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар “JP Morgan” банкны төлөөлөгчдийг Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа 4 цагийн өмнө
Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа 5 цагийн өмнө
Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 5 цагийн өмнө
"Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 5 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 5 цагийн өмнө
Хилчид Хөдөлмөрийн баатар П.Бадарчийг хүндэтгэлтэйгээр угтлаа 6 цагийн өмнө
​НЯЦААЛТ: “Цэгцрэх хөдөлгөөн” ном нь оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн ямар нэгэн зөрчилгүй болно 6 цагийн өмнө
ОБЕГ: Өнөөдрийн байдлаар 42 удаагийн гол, усны ослын тохиолдол бүртгэгдэж, 26 иргэн амь насаа алдсаны 8 нь хүүхэд байна 8 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо 9 цагийн өмнө
Монголын хоёр тамирчин Дэлхийн цомоос медаль хүртлээ 9 цагийн өмнө
Хэн бүхний харааг бүлаадаг байсан Япон улсын хатан Масако гэж хэн бэ? 9 цагийн өмнө