БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хотын дарга Х.Нямбаатар “JP Morgan” банкны төлөөлөгчдийг Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлж буй. Тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог барьж байгуулах төсөлд шаардлагатай санхүүжилттэй холбоотой ажлууд эрчимтэй үргэлжилж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Улаанбаатар метро төслийн менежер Т.Мөнхдалай нар үндсэн санхүүжүүлэгч, зохицуулагч JP Morgan Chase банкны Ази, Номхон далайн бүсийн Төрийн байгууллагын харилцаа хариуцсан захирал Karl E Yeh тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ онд нийслэл хот авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, трамвай, метроны шугам гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажлуудад олон улсын нээлттэй тендерийг үе шаттай зарлаж байгаа. Эдгээр төсөл, хөтөлбөрийн нэг болох Улаанбаатар метро төслийн үндсэн санхүүжүүлэгч, зохицуулагч банкаар JP Morgan банк сонгогдсоны хувьд цаашид санхүүжилтийн баталгааг бий болгоход хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн юм.

JP Morgan Chase банкны Ази, Номхон далайн бүсийн Төрийн байгууллагын харилцаа хариуцсан захирал Karl E Yeh цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэв.

Ташрамд, Улаанбаатар метро төслийн үндсэн санхүүжүүлэгч, зохицуулагч банкаар сонгогдоод буй JP Morgan банк нь АНУ-д төвтэй дэлхийн хотуудын метро, нисэх буудал томоохон дэд бүтцийн санхүүжилтийг ECA баталгааны хүрээнд босгодог мэргэшсэн, үндэстэн дамнасан томоохон банк юм. Уг банк нь энэ оны дөрөвдүгээр сараас нийслэл хотын сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланд үнэлэлт дүгнэлт хийх, цаашдаа Монгол Улсын холбогдох хууль, журамд шинжилгээ хийж, олон улсын зах зээл дээрээс Улаанбаатар метро төслийн санхүүжилтийг босгох үүрэгтэйгээр идэвхтэй ажиллаж байгаагаа илэрхийллээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шинэ мэдээ

2025-07-07 15:12

Хотын дарга Х.Нямбаатар “JP Morgan” банкны төлөөлөгчдийг Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа

2025-07-07 15:04

Метроны трассын дагуу өртөө орчмын бүтээн байгуулалтын судалгаа үргэлжилж байна

2025-07-07 12:15

"Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

2025-07-07 10:50

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо

2025-07-04 17:14

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

2025-07-04 15:50

"Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ

2025-07-04 12:20

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа

2025-07-04 11:32

Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна

2025-07-04 10:41

СХД-ийн 40 дүгээр хорооны барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

2025-07-03 11:25

Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ

2025-07-02 16:30

Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа

2025-07-02 16:00

Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй

2025-07-02 15:52

У.Өнөрцэцэг: “Саруул” захын хойно гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг авто зогсоол, явган хүний зам болгон тохижуулж байна

2025-07-02 15:47

Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хааж, шинэчилнэ

2025-07-02 15:37

Зайсангийн эцсийн уулзварт Хан-Уул дүүргээс такси үйлчилгээ эрхлэгчдэд зориулан барьсан авто замын арлыг татан буулгана

2025-07-02 15:35

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулна

2025-07-02 10:14

ТЭЦ-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад дотоод, гадаадын 8 ААН оролцлоо

2025-07-02 09:21

“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно

2025-07-01 23:00

Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа

2025-07-01 16:40

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нийслэлийн төсөв болон Сэлбэ хотын санхүүжилттэй холбоотой хоёр асуудалд тайлбар өглөө


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Шадар сайд С.Амарсайхан: Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан залуусаараа омогшиж, наадмын нээлтэд албан ёсоор урьж оролцуулна 1 цагийн өмнө
Өмгөөлөгч Э.Чулуунцэцэг "45 хоногийн дамжаагаар багш бэлтгэх" журмыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж ялжээ 2 цагийн өмнө
Дуурийн театрын уран бүтээлчид МАН-ын “жагсаалтын” захирал Д.Алтанхуягийг эсэргүүцэж эхэллээ 3 цагийн өмнө
​Наадмын хуушуур хийх зөвшөөрөл олгохдоо асуудал үүсгэвэл АТГ-т шалгуулна 4 цагийн өмнө
Ц.Даваасүрэнгийн "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал байхдаа үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ 4 цагийн өмнө
Үндэсний соёл амралтын хүрээлэнд "Монгол соёл-Монгол наадам" болно 4 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 5 цагийн өмнө
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 67 гомдол, мэдээллийг хянан шалгав 5 цагийн өмнө
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцаллаа 5 цагийн өмнө
ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа 5 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар “JP Morgan” банкны төлөөлөгчдийг Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа 6 цагийн өмнө
Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа 6 цагийн өмнө
Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 7 цагийн өмнө
"Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 7 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 7 цагийн өмнө
Хилчид Хөдөлмөрийн баатар П.Бадарчийг хүндэтгэлтэйгээр угтлаа 7 цагийн өмнө
​НЯЦААЛТ: “Цэгцрэх хөдөлгөөн” ном нь оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн ямар нэгэн зөрчилгүй болно 8 цагийн өмнө
ОБЕГ: Өнөөдрийн байдлаар 42 удаагийн гол, усны ослын тохиолдол бүртгэгдэж, 26 иргэн амь насаа алдсаны 8 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо 10 цагийн өмнө
Монголын хоёр тамирчин Дэлхийн цомоос медаль хүртлээ 11 цагийн өмнө