БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хилчид Хөдөлмөрийн баатар П.Бадарчийг хүндэтгэлтэйгээр угтлаа


Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хил хамгаалах байгууллагын ахмад уран бүтээлч Пунцагийн Бадарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ. 

Энэхүү эрхэм шагналыг нь тохиолдуулан Хил хамгаалах байгууллагын хамт олон, залуу хилчид хүндэтгэлтэйгээр угтан авлаа.

П.Бадарч нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах хилийн цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа үлгэр жишээч алба хаагч болж, улмаар бага дэслэгч цолтойгоор улирч байсан юм. Цэргийн албандаа зүтгэх хугацаандаа тэрээр ангидаа клубын зураач, эрхлэгч, соён гэгээрүүлэх тасгийн сурвалжлагч зэрэг үүрэг гүйцэтгэж, олон шилдэг уран бүтээлээ эх орны хилээс эхлүүлжээ.
Түүний “Эх орны хилээс”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Застав минь баяртай”, “Нулимст борхон болжмор” зэрэг шүлэг, дуунууд нь хилчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон, эх оронч үзэл, хилчин бахархлыг илтгэсэн бүтээлүүд юм.
“Эх орны хил дээр энэ мөчид үүрэг гүйцэтгэж буй мянга мянган хилчдийн нэрийн өмнөөс эрхэм танд урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе” хэмээн Хил хамгаалах байгууллагын зүгээс мэндчилгээ илэрхийллээ



0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ САЙТАР ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО 5 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө 6 цагийн өмнө
С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой 6 цагийн өмнө
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна 12 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно 12 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна Өчигдөр
Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Өчигдөр
​ Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх НИЙТИЙН ТӨВ-өөс Цахим орчинд хүүхдээ хамгаалах талаар уриаллаа Өчигдөр
Халамжийн тэтгэвэр 600 000 төгрөг болно Өчигдөр
ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, ХЭЛ ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА Өчигдөр
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД “ӨВЛИЙН ИДЭШ” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 94 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасан шуурга шуурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намуудын бүлэг хуралдана Өчигдөр
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 2026/11/14
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 2026/11/14
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 2026/11/13
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 2026/11/13
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 2026/11/13