БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог

Admin
5 цагийн өмнө

Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа баяр наадмын өдрүүдээр хэрхэн ажиллах, гал түймэр, үерийн аюулаас эртнээс бэлтгэл базааж ажиллах талаар хэлэлцсэн байна. Мөн наадмын хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зөвшөөрлийг дүүргүүдээс олгож байгаа буюу жилийн жилд яригддаг хуушуур хийх зөвшөөрлийг 2024 оны хавраас эхлэн дүүргээс олгож байгаа аж. 

Хотын дарга Х.Нямбаатар уг шуурхай зөвлөгөөний үеэр “Өнгөрсөн онд Улаанбаатар хотын мэдэлд байсан зарим ажил дүүргүүдэд шилжсэн. Үүний нэг хуушуур хийх зөвшөөрлийг ч гэсэн дүүргээс мэдэж байгаа. Гэхдээ энэ зөвшөөрлийг олгохдоо хуурч мэхэлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг зөрчил, алдаа гарах юм бол холбогдох албан тушаалтныг АТГ-т шалгуулна” гэж мэдэгджээ. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дараах чиг үүргүүд дүүргүүд рүү шилжжээ. Тухайлбал, хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зөвшөөрөл, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хөшөө дурсгал, усан оргилуурын арчилгаа, гэрэлтүүлэг, согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл, хог тээвэр, цуглуулалт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, гадна зар сурталчилгааны самбарын зөвшөөрөл, нохой, муур устгалыг дүүргүүд рүү шилжүүлж, арчлалт хамгаалалтыг хариуцуулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 5 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 6 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 7 цагийн өмнө
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 13 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ Өчигдөр
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА Өчигдөр
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Өчигдөр
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ Өчигдөр
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна Өчигдөр
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 2026/10/05
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 2026/10/05
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 2026/10/05
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 2026/10/05
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 2026/10/05