БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо

Г.Оюунтуяа
2025/07/07

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр өмнөх зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээн дэх худалдан авах ажиллагааны явц, өвөлжилтийн бэлтгэл, Баруун эх үүсвэр болон Туул-1 коллекторын ажлын явц зэрэг сэдвээр хэлэлцэж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийт 35 үүрэг даалгавар өгсөн, дундаж хэрэгжилт нь 78.6 хувьтай байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Долоодугаар сарын 5-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 40.6 хувийн хэрэгжилттэй байгаа”-г танилцууллаа. Түүнчлэн нийслэлийн худалдан авах ажлуудын хүрээнд шаардлагагүй, удаашралттай зарим ажлыг цуцлах, хөрөнгө оруулалтыг татаж, хэрэгцээт ажилд хөрөнгө оруулах, Ус сувгийн удирдах газарт Баруун эх үүсвэрийн төсөл болон ариутгах бохир усны “Туул-1” коллекторын байгууламжийн ажлыг урагшлуулах үүрэг чиглэлийг шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар өглөө.

Үргэлжлүүлэн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалын асуудалд онцгой анхаарах,
  • Сэлбэ, Дунд голын тохижилт, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг яаравчил,
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчлалт дүүргүүд рүү шилжсэн. Эдгээр ажилдаа дүүргүүд анхаар. Жишээлбэл, дүүргүүд наадмын хуушуурын зөвшөөрөл олгохдоо зөрчилтэй асуудал үүсгэсэн байвал АТГ-т шалгуулна.
  • Дэд бүтцийн төслүүд, сургууль, цэцэрлэг барих ажлыг яаравчил,
  • Зуслангийн зам дагуу элс, хайрга олборлож, газар ухаж сэндийчихийг зөвшөөрөхгүй,
  • Туулын хурдны замын газар чөлөөлөлтийг дуусгаж, Тойрог хурдны замын газар чөлөөлөх мэдэгдлийг өгч эхэл,
  • Явган замын ажлуудаа эрчимжүүлэх,
  • Гандан, Эх нялхас, Тасганы овоо, Дэнжийн мянга, Ногоон нуур орчимд 5000 айлыг дулаалж, янданг буулгах ажлыг эрчимжүүл,
  • Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад онцгой ач холбогдол өгч, баяр наадмын үеэр инженер хангамжийн байгууламжийн тасралтгүй ажиллагаа, үер ус, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг чанартай зохион байгуулах, хариуцлагатай жижүүр гаргаж, хариуцлагатай ажиллах зэргийг үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БОУАӨЯ-ны саналын дагуу Тэнгис-Шишгэдийн хамгаалалтын бүс дэх ашиглалтын лицензийг цуцаллаа 32 минутын өмнө
Эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна 2 цагийн өмнө
Хувийн сургуулиуд ил тод мэдээлдэг болж, нэмэлт төлбөр хандив авахыг хориглоно 2 цагийн өмнө
Л.ЭНХ-АМГАЛАН: ХУВИЙН СУРГУУЛИУД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 ХУВИАС ХЭТРҮҮЛЭХГҮЙ 3 цагийн өмнө
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 5 цагийн өмнө
Нөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо 23 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв 23 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана 23 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ, АСУУДАЛД ҮЗЭМЖЭЭР ХАНДСАН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА Өчигдөр
​Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ Өчигдөр
Жүжигчний карьер нь тасралтгүй өсөж буй Byeon Woo-seok Өчигдөр
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын архивын өдөр тохиож байна Өчигдөр
Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатжээ Өчигдөр
УИХ ДАХЬ МАН БҮЛЭГ: БИЗНЕСИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИАР БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ДАРАМТЫГ БУУРУУЛНА Өчигдөр
БЗД-ийн 43-р хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо Өчигдөр