БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дуурийн театрын уран бүтээлчид МАН-ын “жагсаалтын” захирал Д.Алтанхуягийг эсэргүүцэж эхэллээ

Admin
3 цагийн өмнө

Дуурийн театрын үе үеийн уран бүтээлчид театрын захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг болон удирдлагын багийг яаралтай огцруулах талаар баримт дэлгэж мэдээлэл хийлээ.


Энэ асуудал өнөөдөр гэнэт гарч ирээд, төр засагтаа хандаж байгаа асуудал биш хэмээн уран бүтээлчид онцолсон. Улс хэмнэлтийн горимд шилжиж байхад Д.Алтанхуяг захирал театрыг дотор нь тус тусад нь олон салбар болгож салгаад тэр театр бүр дээрээ дөрвөн шинэ дарга томилсон. Улс нь данхгар бүтцээ хумих гэж байхад дуурийн театр дарга нарын орон тоог шинээр нэмж уран бүтээлчдийн орон тоог хасаж буй. Үүнээс үүссэн уран бүтээлчдийн бухимдал туйлдаа хүрч Д.Алтанхуягийн томилгоог улстөрийн шинж чанартай байж болзошгүй хэмээн тэд хардаж эхэлжээ. Учир нь МАН-ын жагсаалтаар УИХ-ын сонгуульд нэр дэвшээд УИХ-ын гишүүн болж чадаагүй хүнийг олон жилийн түүхтэй энэ театрын даргаар томилсон нь албан тушаалын наймаа гэж харагдаж байгаа ажээ.

Тиймээс намын томилгоогоор дарга болсон энэ хүн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж найз нөхөд болон ойр тойрны хүмүүсээ даргын суудалд томилж байна.

Төрийн албаны зөвлөлийн 10 шалгуур үзүүлэлтийг хангасан УДБЭТ-ийн захирлаар томилогдох ёстой. Атал энэ хүн шалгуур үзүүлэлтийн 40 хувьд ч хүрдэггүй. Төрийн  албаны зөвлөл Д.Алтанхуягийг шаардлага хангаагүй тул “Томилж болохгүй” гэсэн боловч хуулиа зөрчиж томилсон байдаг.  

Энэ хүн томилогдмогцоо хамаарал бүхий өөрт нь багшилж байсан Ганцэцэг гэх тэтгэврийн нас нь хэтэрсэн хүнийг 3.600.000 төгрөгийн үндсэн цалинтай уран сайхны удирдагчаар томилжээ. Энэ нь тус театрын уран бүтээлчдийн цалингаас 2 дахин өндөр цалин аж.

МУГЖ балетчин Д.Алтанхуяг тус театрын захирлар томилогдсоноосоо хойш юу хийсэн бэ гэвэл хууль зөрчсөн олон үйлдэл хийсэн хэмээн  ярьсан. Тухайлбал,  open data мэдээллийн сангаас авсан баримтаар төрсөн дүүгийнхээ компани руу байгууллагын сангаас худалдан авалт хийсэн баримт байгаа аж. Энэ үйлдэл нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай болон Бараа үйлчилгээ худалдан авах тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчсөн гэнэ.

Мөн өөрийн багын найз, урлагтай ямар ч хамааралгүй тагнуулын сургууль төгссөн Батхүрэл гэдэг хүнийг шууд ерөнхий менежерээр томилсон. Түүнчлэн театрт урьд өмнө нь огт байгаагүй уран бүтээлийн гүйцэтгэх алба нэртэй данхгар бүтцийг бий болгосон.

Үг хэлж хүсэлт тавьсан уран бүтээлчдийг үл тоож,  та нарын юу хийх чинь надад хамаагүй хэмээн хөөж гарган, үл ойлголцоод удаж буй тул уран бүтээлчид ийнхүү арга ядахдаа олон нийтэд мэдээлэл хийж буй ажээ. Тиймээс цаашид үл ойлголцол энэ хэвээр үргэлжилж, дарамт шахалт хэтэрснээс Үндэсний баяр наадмын концертод оролцох боломжгүй, ажил хаях хэмжээнд хүрч буйгаа мэдэгдсэн юм.



2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 5 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 6 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 7 цагийн өмнө
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 13 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ Өчигдөр
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА Өчигдөр
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Өчигдөр
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ Өчигдөр
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна Өчигдөр
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 2026/10/05
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 2026/10/05
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 2026/10/05
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 2026/10/05
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 2026/10/05