БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана

Г.Оюунтуяа
7 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, Стратегийн түнш Америкийн Нэгдсэн Улсын үе үеийн Засаг захиргааны зүгээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг тууштай дэмжиж ирсэнд талархалтай байдгаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн Улсын Засаг захиргаатай Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ бэхжүүлж, бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйгаа нотлов.

Элчин сайд Ричард Буанган Ерөнхий сайд Г.Занданшатарыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэв. Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хооронд сүүлийн жилүүдэд харилцан хэрэгжүүлсэн айлчлалуудын дүнд Стратегийн гуравдагч хөршийн түншлэл гүнзгийрч, Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизмтай болж, Америкийн “United Airlines” компани энэ оны тавдугаар сараас Токио-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн зэрэг онцлох үйл явдал болсныг тэмдэглэлээ.

Уулзалтаар талууд цаашид эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зэрэг тэргүүлэх ач холбогдол өгч буй чиглэлд нягт хамтран ажиллахаар тогтлоо. Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, улмаар тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэр оруулах Мянганы сорилтын корпорацын хоёр дахь Компакт гэрээг хэрэгжүүлж дуусгах, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэлийг урагшлуулах чиглэлээр холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн идэвхтэй ажиллахын чухлыг онцоллоо.

Монгол Улс сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар хуульчилсны хүрээнд “Англи хэл мэргэшлийн төв”-ийг саяхан албан ёсоор нээхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газарт Ерөнхий сайд Г.Занданшатар талархал илэрхийлээд, тус төвийн үйл ажиллагааг дэмжих зэргээр англи хэлний хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа талууд нотлов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
П.Наранбаяр сайд үүрэг гүйцэтгэгч байхдаа хууль зөрчин “Шинэ Монгол” дээд сургуулийг их сургууль болгожээ 2 цагийн өмнө
ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
ХЗБХ: Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 4 цагийн өмнө
Ж.ЧИНБҮРЭНГИЙН SOS БУЮУ УЛААНБУРХАНЫ ДАРХЛААЖУУЛАЛТ 4 цагийн өмнө
Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй 4 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс арилжжээ 5 цагийн өмнө
Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байхаар хуульчилжээ 5 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Болормааг томиллоо 5 цагийн өмнө
Налайх дүүрэгт эрчим хүч, дулаан, авто замын ажлуудаас гадна хуучны орон сууцуудыг шинэчлэх шаардлагатай гэв 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай 6 цагийн өмнө
С.Цэнгүүн: “Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд олон нийт анхаарал хандуулах ёстой” 6 цагийн өмнө
Хилчид ангийн зориулалтай 94 ширхэг сумыг нуун улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ 6 цагийн өмнө
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана 7 цагийн өмнө
“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа 8 цагийн өмнө
Энгельсийн гудамжны авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 8 цагийн өмнө
“Минерал эксплорэйшн фандинг” компани хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлжээ 8 цагийн өмнө
Олон улсын парламентын өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ 9 цагийн өмнө
ОБЕГ: СҮҮЛИЙН ТАВ ХОНОГТ 22 УДААГИЙН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР БҮРТГЭГДСНЭЭС 12 ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 10 цагийн өмнө
С.Баярбилэг: Бусдыг зодож танхайрсан, машин дээрээ бие зассан Ч гэх этгээдийг цагдан хорьсон 10 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 11 цагийн өмнө