БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Налайх дүүрэгт эрчим хүч, дулаан, авто замын ажлуудаас гадна хуучны орон сууцуудыг шинэчлэх шаардлагатай гэв

С.Жамъяаннацаг
2025/06/30

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан Налайх дүүрэгт ажиллаж, тулгамдаж буй асуудал болон хэрэгжиж буй ажлуудынх нь талаар дүүргийн удирдлагуудтай зөвшилцлөө. Налайх дүүрэг Улаанбаатар хотын төвөөс зүүн хэсэгт 36 километрийн зайд оршдог. Налайхын нүүрсний уурхайд түшиглэн Улаанбаатар хотыг нүүрсээр хангах зориулалтаар үүсэж хөгжсөн. Нийт 40 гаруй мянган хүн амтай ч албан бусаар 90 орчим мянган хүн суурьшсан. Найман хороотой. Эдийн засгийн тусгай бүс, аж үйлдвэр, технологийн парктай. Улаанбаатар хот руу баруун талаас ирэх ачааллыг хуваалцах үйлдвэрлэлийн дагуул хот болж хөгжиж байгааг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцоллоо.

Харин Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “Уул уурхайг түшиглэн ажилчдын дүүрэг болж үүсэн хөгжиж буй Налайх дүүрэг нь алслагдсан гурван дүүргээс Улаанбаатар хотод хамгийн ойр оршдог. Бидний хувьд дэд бүтцийн асуудлууд тулгамдаж, анхаарч ажиллаж байна. Тухайлбал, манай дулааны станц 69 МВт хүчин чадалтай боловч үндсэн хүчин чадалдаа хүрч чаддаггүй, нэг зуух асуудалтай буюу өвлийн улиралд эрчим хүч, дэд бүтцийн асуудал тулгардаг. Дараагийн ээлжид Налайх дүүрэгт “10 шар” гэж нэрлэдэг хуучны буюу 1980-аад оны байрнуудад инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудал орхигдсон” гэдгийг тодотголоо. Энэ үеэр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “1980-аад оны барилгуудад сонгон шалгаруулалт явуулж, шинэ орон сууц барих боломжийг холбогдох хуулийн хүрээнд судлах хэрэгтэй” гэв.

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг аж үйлдвэр, технологийн парктай холбогдуулан 32 МВт эрчим хүчний станцыг улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлтгэж буйг тус дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр онцлов. Энэ хүрээнд усны асуудлаа шийдэж, цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг гаргаад байна. Эрчим хүч, дулааны асуудлыг бүрэн шийдчихвэл Улаанбаатар хотоос хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг Налайх дүүрэг рүү шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэх ч боломж байгаа зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.

Түүнчлэн Налайх дүүрэгт НОСК-иас орон сууцны төслүүд хэрэгжүүлж байна. Япон улсын “Өвсний үндэс” төслийн буцалтгүй тусламжаар цэцэрлэгийн өргөтгөл, Герман, Монголын олон улсын технологийн сургуулийн өргөтгөлийн барилга баригдсан. Энэ хэсэгт авто замын бүтээн байгуулалт явагдаж байгаа боловч холбоос замыг гүйцээхэд санхүүжилт тулгамдаж байгаа учраас ажлыг бүрэн дуусгаж өгөхөд туслалцаа үзүүлэх хүсэлтийг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр уламжиллаа. Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэгдсэн нь дүүргүүдэд бие даах бололцоо олгож байгаад талархалтай байгаагаа Налайх дүүргийн Засаг дарга илэрхийлсэн юм.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна 13 цагийн өмнө
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ 16 цагийн өмнө
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА 16 цагийн өмнө
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо 19 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна 20 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна 20 цагийн өмнө
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ 21 цагийн өмнө
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДСЭН ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 21 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно 21 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА Өчигдөр
НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ Өчигдөр
Өөртөө буцалтгүй тусламж олгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувьдаа завшсан хэргүүдийг прокурорт шилжүүллээ Өчигдөр
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ 2026/04/10
ӨНӨӨДРӨӨС СКҮҮТЕР, МОПЕД ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЗОРЧИХГҮЙ 2026/04/10
Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно 2026/04/10
Г.Лувсанжамц: Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино 2026/04/10
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 2026/04/10
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын “Европ судлал X” эрдэм шинжилгээний хурал болно 2026/04/10
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026/04/09