БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа

Г.Оюунтуяа
7 цагийн өмнө

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах хуучнаар эмийн үйлдвэрийн барилга байрлаж байсан 3150 ам.метр газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг тавдугаар сарын 21-нд зохион байгуулж, "Эхлэл брэнд" ХХК тус газрыг 9.3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Өнөөдөр “Эхлэл брэнд” ХХК-д албан ёсоор газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг гардууллаа.

Энэ үеэр НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Нийслэл Улаанбаатар хот алдагдсан өмч буюу бусдын хууль бус эзэмшил, ашиглалтад байсан өмч хөрөнгүүдээ эргүүлэн олж авах ажлуудыг зохион байгуулж байгаа. Үүний нэг нь НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилга байсан. Тухайн барилга ашиглалтад ороод 73 жил болсон ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учир өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нураасан. Тавдугаар сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдааг тэгш, хүртээмжтэй, шударга өрсөлдөөний зарчмаар зарласан. Манай үндэсний компани "Эхлэл брэнд" ХХК 9.3 тэрбум төгрөгөөр газрыг худалдан авсан. Тус компани газрын төлбөрийг төлсөн. Нийслэлийн Засаг даргын зургаадугаар сарын 27-ны өдрийн 910 тоот захирамжаар “Эхлэл брэнд” ХХК-д дээрх газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, улсын бүртгэлд бүртгэсэн гэрчилгээг гардууллаа. Энэхүү дуудлага худалдаанаас олсон орлогыг Улаанбаатар хотод зогссон, санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгийг барихад зарцуулна. Мөн нийслэлээс энэ төрлийн алдагдаж, эзэнгүйдсэн барилгуудаа өмчдөө эргүүлэн авах ажлыг үе шаттай зохион байгуулж байна” гэлээ.

"Эхлэл брэнд" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ч.Батзаяа “Нийслэлийн зүгээс олон нийтэд жишиг болсон нээлттэй дуудлага худалдааг зарласан. Энэхүү дуудлага худалдаагаар худалдаж авсан 3150 ам.метр газар дээр өвөрмөц дизайнтай орчин үеийн шийдэл бүхий барилга байгууламж сүндэрлүүлнэ. Үүнтэй адил олон нийтэд нээлттэй дуудлага худалдаа цаашид ч жишиг болоосой гэж хүсэж байна. Монгол Улсын хөгжилд төр, хувийн хэвшил хамтран жишиг болсон ажил гүйцэтгэхийг зорьж байгаа” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
П.Наранбаяр сайд үүрэг гүйцэтгэгч байхдаа хууль зөрчин “Шинэ Монгол” дээд сургуулийг их сургууль болгожээ 2 цагийн өмнө
ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
ХЗБХ: Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 3 цагийн өмнө
Ж.ЧИНБҮРЭНГИЙН SOS БУЮУ УЛААНБУРХАНЫ ДАРХЛААЖУУЛАЛТ 3 цагийн өмнө
Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй 4 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс арилжжээ 4 цагийн өмнө
Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байхаар хуульчилжээ 5 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Болормааг томиллоо 5 цагийн өмнө
Налайх дүүрэгт эрчим хүч, дулаан, авто замын ажлуудаас гадна хуучны орон сууцуудыг шинэчлэх шаардлагатай гэв 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай 6 цагийн өмнө
С.Цэнгүүн: “Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд олон нийт анхаарал хандуулах ёстой” 6 цагийн өмнө
Хилчид ангийн зориулалтай 94 ширхэг сумыг нуун улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ 6 цагийн өмнө
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана 7 цагийн өмнө
“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа 7 цагийн өмнө
Энгельсийн гудамжны авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 8 цагийн өмнө
“Минерал эксплорэйшн фандинг” компани хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлжээ 8 цагийн өмнө
Олон улсын парламентын өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ 9 цагийн өмнө
ОБЕГ: СҮҮЛИЙН ТАВ ХОНОГТ 22 УДААГИЙН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР БҮРТГЭГДСНЭЭС 12 ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 9 цагийн өмнө
С.Баярбилэг: Бусдыг зодож танхайрсан, машин дээрээ бие зассан Ч гэх этгээдийг цагдан хорьсон 9 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 10 цагийн өмнө