БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ОБЕГ: СҮҮЛИЙН ТАВ ХОНОГТ 22 УДААГИЙН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР БҮРТГЭГДСНЭЭС 12 ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА

Г.Оюунтуяа
10 цагийн өмнө

Улсын хэмжээнд сүүлийн 5 хоногийн хугацаанд /2025.06.25-30/ Сэлэнгэ, Булган, Дорнод, Дархан-Уул, Төв аймагт нийт 22 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа.

Харин өнөөдөр /2025.06.30/ 11:00 цагийн байдлаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Ерөө болон Хүдэр суманд 2, Алтанбулаг суманд гарсан нийт 7 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан.

Мөн Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Хүдэр суманд гарсан 4 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 542 алба хаагч, 74 автомашин, 1 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 246 хүн, 49 автомашинтай буюу нийт 858 хүн, 128 автомашинтайгаар оролцож байна.

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар /2025.06.30/ 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 49.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 644.627 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 6 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Бүртгэгдсэн нийт түймрийн 16.7 хувийг firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn болон бусад түймрийн дулааны цэг илрүүлэх сайтаар илрүүлж, тухай бүрт шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
П.Наранбаяр сайд үүрэг гүйцэтгэгч байхдаа хууль зөрчин “Шинэ Монгол” дээд сургуулийг их сургууль болгожээ 3 цагийн өмнө
ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ХЗБХ: Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 4 цагийн өмнө
Ж.ЧИНБҮРЭНГИЙН SOS БУЮУ УЛААНБУРХАНЫ ДАРХЛААЖУУЛАЛТ 4 цагийн өмнө
Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй 4 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс арилжжээ 5 цагийн өмнө
Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байхаар хуульчилжээ 5 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Болормааг томиллоо 6 цагийн өмнө
Налайх дүүрэгт эрчим хүч, дулаан, авто замын ажлуудаас гадна хуучны орон сууцуудыг шинэчлэх шаардлагатай гэв 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай 6 цагийн өмнө
С.Цэнгүүн: “Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд олон нийт анхаарал хандуулах ёстой” 6 цагийн өмнө
Хилчид ангийн зориулалтай 94 ширхэг сумыг нуун улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ 7 цагийн өмнө
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана 8 цагийн өмнө
“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа 8 цагийн өмнө
Энгельсийн гудамжны авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 8 цагийн өмнө
“Минерал эксплорэйшн фандинг” компани хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлжээ 9 цагийн өмнө
Олон улсын парламентын өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ 9 цагийн өмнө
ОБЕГ: СҮҮЛИЙН ТАВ ХОНОГТ 22 УДААГИЙН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР БҮРТГЭГДСНЭЭС 12 ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 10 цагийн өмнө
С.Баярбилэг: Бусдыг зодож танхайрсан, машин дээрээ бие зассан Ч гэх этгээдийг цагдан хорьсон 10 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 11 цагийн өмнө