БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Минерал эксплорэйшн фандинг” компани хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлжээ

С.Жамъяаннацаг
2025/06/30

“Олон овоот гоулд” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн талаар ШШГЕГ-ын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.

ШШГЕГ-ын ШГА-ны дотоод хяналтын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд “Минерал эксплорэйшн фандинг” гэх компаниас захиалгатайгаар ивээн тэтгэж мэдээлэл гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлж байна хэмээн мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ,
- Нэр бүхий иргэн, хуулийн этгээдэд олгох 100 гаруй тэрбум төгрөгийн шүүхийн шийдвэр байгаа. Энэ асуудлын хүрээнд банкны төлбөр барагдуулах газраас “Олон овоот гоулд” компанийн үүсгэн байгуулагч иргэн А нас барсны улмаас өв залгамжлалын эрх нь нээгдээгүй жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд компанийн үйл ажиллагаа явуулах 44 лицензээс найман лиценз үлдсэн. Найман лицензээс төлбөр гаргуулах ажиллагааг Иргэний хуулийн 153-т заасан зүйл заалтын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 зүйлд заасан үндэслэл журмын дагуу битүүмжлэх, барьцаалах, хураах, үнэлгээ тогтоох ажиллагааг явуулах ёстой. Гэтэл тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа банкны эрх хүлээн авагчийн охин компанийн нэр дурдагдаад байгаа “Минерал эксплорэйшн фандинг” гэх компани руу шилжүүлэх албан бичиг явсан. Гэхдээ Ашигт малтмалын газраас тэр албан бичгийг шилжүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар манай байгууллага тэр компанид уул уурхайн олборлох газрыг хүлээлгэж өгөөгүй. Хууль бусаар тэр компани хүлээж аваад олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа. Хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхээс гарсан шийдвэрийг хууль журмын дагуу явуулна. Иргэн хуулийн этгээдийн төлбөрийг барагдуулах үүргийнхээ хүрээнд явна.

Ажлын хэсэг шалгаад иргэн А нас барсан, өв залгамжлах эрх нээгдээгүй байхад төлбөр авагч ганцхан хадгаламж хүлээн авагчид шилжүүлсэн нь хууль бус байна. Төлбөр авагчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзээд ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2024 оны 09 сарын 26-ны өдөр 03 тогтоол гарсан. Хууль журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь томоохон өндөр үнийн дүнтэй болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын материал дээр байнгын хяналт тавьдаг. Иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад “Минерал эксплорэйшн фандинг” гэх компаниас захиалгатайгаар ивээн тэтгэж мэдээлэл гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлж байна. Шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж яригдаж байгаа боловч “Дархан энерго” гэх компанийн 4.3 тэрбумын шүүхийн шийдвэр биелсэн гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 1 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 1 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko 2026/09/01