БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Цэнгүүн: “Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд олон нийт анхаарал хандуулах ёстой”

С.Жамъяаннацаг
2025/06/30

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өнөөдөр Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Түүний хэлснээр, төсвийн тодотгол болон олон хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж буй энэ үед эрчим хүчний тухай хуульд орж буй нэмэлт өөрчлөлт олон нийтийн анхаарлыг онцгойлон татах шаардлагатай байна. Уг хуулийн төсөл 2025 оны 6-р сарын 23-нд өргөн баригдсан бөгөөд 6-р сарын 30-нд Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. “Харамсалтай нь, Эрчим хүчний яам энэ хуулийн төслийг олон нийтэд ил тод хэлэлцүүлэлгүйгээр, зөвхөн дотооддоо мэдээлэл түгээсэн байдлаар шууд байнгын хороонд оруулж ирсэн. Иймд салбарын бусад оролцогчид, иргэд, ТББ-ууд байр сууриа илэрхийлж амжаагүй байна”. Төсөлд 3 зүйл ангиар 30 шинэ заалт тусгагдсан бөгөөд эдгээрээс хамгийн гол өөрчлөлт нь “эрчим хүчний төсөл” гэх шинэ нэр томьёог хуулинд тусгаж буй явдал. Энэ ойлголтоор сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бусад шинэ эх үүсвэрүүдийг хамарсан, зураг төсөл боловсруулах, барилга байгууламж барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, эрчим хүч үйлдвэрлэх зэрэг цогц үйл ажиллагаа бүхий төслүүдийг нэрлэж байна. Төр-хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг зөрчих эрсдэлМөн “эрчим хүчний төслийн түншлэлийн гэрээ” гэх ойлголтыг оруулж ирснээр, төр-хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиас гадуур төслүүдийг тусад нь авч үзэх нөхцөл бүрдэж байна. Ингэснээр тендерийн тухай хууль, ТХХТ тухай хуулийн үндсэн зарчмыг зөрчих аюултай хандлага үүсч болзошгүй байна. Төслөөр мөн “Өрийн удирдлагын тухай хууль”-д 2 заалт нэмэгдэж байгаа бөгөөд үүнд Засгийн газрын өрийн удирдлагын зарчимд захирагдахгүй байх нөхцөл бий болж байгаа аж. Түүнчлэн эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрхийг Эрчим хүчний яам руу шилжүүлж, тусгай

хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эрчим хүчний төслийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдах бөгөөд уг ажлын хэсгийг Эрчим хүчний сайд ахална. Хороонд 5 гишүүн багтах бөгөөд 2 нь яамнаас, 3 нь салбарын төлөөлөл байх юм.

Эрчим хүчний салбарт томоохон төслүүд тусгай зөвшөөрлийн саатлаас болж гацдаг нь үнэн. Гэсэн ч энэ асуудлыг шийдвэрлэх нэрийдлээр хуулийг бүхэлд нь өөрчлөх оролдлого хийж буй нь зохисгүй гэж үзэж байна.

“Чуулганы танхимд сайд Чойжилсүрэн тусгай зөвшөөрлийн асуудалгүй гэж тайлбарлаж байсан. Гэтэл сар ч болоогүй байхад хуулинд томоохон өөрчлөлт оруулж байгаа нь үнэнч бус, зарчимгүй үйлдэл юм” гэж тэр хэллээ.

 “ТЭЦ-3-ын дэлбэрэлтийг далимдуулан зарим төслүүдийг хуулийн хэлэлцүүлгийн үеэр шуурхай оруулж ирэх гэсэн оролдлого байж болзошгүй” гэж үзэж байна. Хэрэв уг ослоос үүдэн тодорхой төсөл яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай бол тусдаа тогтоолоор шийдэх боломжтой. Харин ийм байдлаар бүхэл хуулийг өөрчлөх нь олон эрсдэл дагуулж болзошгүй гэв.

 “Монгол Улсад мега төслүүд хэрэгжих шаардлагатай. Гэхдээ зөвхөн хуулийн хүрээнд, ил тод, олон нийтийн оролцоотойгоор хэрэгжих ёстой. Наадмын үеэр, олон хуулийн төсөл хэлэлцэгдэж байх үед, олон нийтийн оролцоогүйгээр ийм том асуудлыг хэлэлцэж, батлах гэж оролдож байгааг анхаарч үзэх ёстой”.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ 2 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр Өвөрхангай аймагт ажиллалаа 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, бороо орно 8 цагийн өмнө
ОХУ-ААС ЗАХИАЛСАН ШҮЛХИЙН ВАКЦИНААР БАРУУН 5 АЙМГИЙН 2.3 САЯ ТОЛГОЙ МЭДРЭМТГИЙ МАЛД НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ Өчигдөр
Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2026/07/24
ОБЕГ: ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/07/24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо 2026/07/24
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2026/07/24
Н.Номтойбаяр: Хүй долоон худагт шинээр байгуулах цогцолборын шавыг 9-р сард тавина 2026/07/23
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН Х ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА 2026/07/23
Төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаар санал солилцлоо 2026/07/23
Долдугаар сарыг дуустал болох наадмын ХУВААРЬ 2026/07/23
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа 2026/07/23
ТӨВ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/07/23
Өнөөдрөөс ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална 2026/07/23
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана 2026/07/22
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/07/22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 2026/07/22