БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байхаар хуульчилжээ

С.Жамъяаннацаг
2025/06/30

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсан билээ.


Тус стратеги төлөвлөгөөний 1 дэх зорилгод хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдсэн үзэл санааг төгөлдөрүүлжүүлэхээр заасан бөгөөд хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төслийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх зарчим, шаардлагыг тэргүүн эрэмбэд тавих зорилтыг дэвшүүлсэн.

Энэхүү зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх үндэс суурийг тавьж, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эцэслэн баталлаа.

Ингэснээр хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг боловсруулахдаа үр нөлөөний үнэлгээг судалгаа, шинжилгээний байгууллага, судлаачаар хараат бусаар гүйцэтгүүлдэг байх зохицуулалт үйлчилнэ.

Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хүний эрхийн нийцлийг тодорхой аргачлалаар үнэлж байх асуудлыг шинээр тусгаснаас гадна хуулиар хүний эрхийг хязгаарлах нөхцөлд тавигдах шалгуурыг хуульчилж өгчээ. Гагцхүү үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах шаардлагаар хүний эрхийг зарим хязгаарлаж болох бөгөөд энэхүү хязгаарлалт нь ялгаварлан гадуурхаагүй, зорилгодоо хүрэхэд тохирсон, боломжит хамгийн бага түвшинд байх гэсэн хүний эрхийн суурь зарчим, шаардлагад нийцсэн байх зохицуулалтыг хуульд тусгажээ.

Тодорхой хуулийн төсөлд захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгсон зохицуулалт тусгахад тавигдах шаардлагыг илүү тодорхой болгосон ба хуулийн тодорхой зүйл, хэсэг, заалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, тухайн хуулийн зорилго, зорилт, үйлчлэх хүрээнд нийцсэн байх, зохицуулах харилцааны хүрээг тодорхой тусгасан байх, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх нөхцлийг тавихаар болж байна.

Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах хүрээнд тодорхой зохицуулалтыг тусгасан байна.

Тухайлбал, холбогдох төрийн байгууллага, иргэд, олон нийтээс хуулийн төсөлд өгсөн саналын товьёг, тухайн саналыг хуулийн төсөлд тусгасан, эс тусгасан талаарх нэг бүрчилсэн тайлбар, үндэслэлийг хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад тусгаж байхаар хуульчилжээ. Шинэчилсэн зохицуулалтаар боловсруулж буй хуулийн төсөл болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болон хууль тогтоомжийн төсөлд санал авах нэгдсэн цахим системд байршуулж, иргэд, олон нийтэд тухайн хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцын талаар тогтмол мэдээлэх боломжийг бүрдүүлсэн байна.


Түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах зохицуулалт бүхий хуулийн төсөлд Хүний эрхийн Үндэсний Комиссоос, Эрүүгийн хууль, Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай холбогдсон хуулийн төсөлд Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокуророос саналыг заавал авсан байх зохицуулалтыг тусгажээ.

Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг төрийн аль байгууллага, хэдий хугацаанд хийж байхыг илүү тодорхой зохицуулж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн бүлэг зохицуулалтыг уг хуульд тусгасан ба 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ 8 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр Өвөрхангай аймагт ажиллалаа 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, бороо орно 13 цагийн өмнө
ОХУ-ААС ЗАХИАЛСАН ШҮЛХИЙН ВАКЦИНААР БАРУУН 5 АЙМГИЙН 2.3 САЯ ТОЛГОЙ МЭДРЭМТГИЙ МАЛД НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ Өчигдөр
Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2026/07/24
ОБЕГ: ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/07/24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо 2026/07/24
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2026/07/24
Н.Номтойбаяр: Хүй долоон худагт шинээр байгуулах цогцолборын шавыг 9-р сард тавина 2026/07/23
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН Х ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА 2026/07/23
Төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаар санал солилцлоо 2026/07/23
Долдугаар сарыг дуустал болох наадмын ХУВААРЬ 2026/07/23
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа 2026/07/23
ТӨВ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/07/23
Өнөөдрөөс ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална 2026/07/23
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана 2026/07/22
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/07/22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 2026/07/22