БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.БАЯР: ЯВГАН ЗОРЧИГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮДНЭЭС МОПЕД, СКҮҮТЭРИЙН ЗАМБАРААГҮЙ БАЙДЛЫГ ЦЭГЦЛЭНЭ

Г.Оюунтуяа
13 цагийн өмнө

Скүүтэр, мопедоос үүдэлтэй зам тээврийн ослын дуудлага эрс нэмэгдсэн бөгөөд манай улсын хэрэглээнд нэвтэрснээс хойш 1000 орчим ослын дуудлага бүртгэгдэж, 300 орчим хүн гэмтэж, бэртжээ. Гэмтэж бэртсэн иргэдийн 67 хувь нь эрэгтэй бөгөөд 39 хувь нь 10-19 насныхан эзэлж байна. Иймд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр мопед, скүүтэрийн түрээсийн үйлчилгээ үзүүлж буй “Eco bike”, “Таbо” компаниудын төлөөлөл болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар гудамж талбайд эмх замбараагүй тавигдсан мопед, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгох, хүний хөдөлгөөн ихтэй бүсүүдэд скүүтэрийн хурдыг цагт 8-10 км-ээс дээш хурдлахгүй байх тохиргоог хийх боломжтой эсэхийг судлахыг үүрэгдлээ. Уг ажлыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт даалган аж ахуй нэгжүүдийн саналыг тусгаж, нэгдсэн саналаа ирэх долоо хоногийн лхагва гарагт танилцуулахыг даалгалаа.

НИТХ-ын дарга А.Баяр “Монголд анх мопед, скүүтэрийн хэрэглээ орж ирэхэд дүүргүүд манайд байршуулаад өгөөч гэж хүсэлт гаргадаг байсан. Одоо харин хэзээ, хаанаас скүүтэртэй хүн гарч ирээд миний хүүхдийг, аав, ээжийг, намайг мөргөчих бол гэсэн айдастай боллоо. Скүүтэрт мөргүүлээд маш хүнд гэмтээд насан туршдаа босож ирэхээргүй болсон хүн ч олон байна. Явган хүний зам дээр замбараагүй тавигдсан мопед, скүүтэрээс болж хүүхдийн тэрэгтэй, харааны бэрхшээлтэй иргэд явах нөхцөл алга. Тиймээс бид энэ асуудлыг цэгцлэхдээ нэг талын шийдвэр гарахаас илүүтэйгээр аж ахуй нэгжүүдийнхээ саналыг авч, нэгдсэн шийдвэрт хүрч хамтарч ажиллана” гэв.

Тээврийн цагдаагийн албанаас зөвхөн “Jet”, “Таbо” компанийн мопед, скүүтэрийг өдөрт дунджаар 18.000 орчим хүн түрээсээр ашигладаг бөгөөд сүүлийн жилүүдэд хэрэглээ эрс өсөж байгааг онцоллоо.


Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол-Узбекистаны парламентын бүлгийн дарга С.Эрдэнэбат Узбекистан Улсын парламент дахь Монгол Улсын Их хуралтай харилцах бүлгийн хамтран даргалагч Туйчиев Анвар Марзаахмедовичтай цахим уулзалт хийв 11 цагийн өмнө
Байнгын хорооны дарга Б.Баярбаатар ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны төлөөлөгчидтэй уулзав 11 цагийн өмнө
ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшуулж, Байнгын хорооны тогтоолын төсөл батлав 11 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 240 хүүхдийн цэцэрлэг наймдугаар сард ашиглалтад орно 11 цагийн өмнө
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 18 албан хаагчид Албан тушаалын орон сууц ашиглуулах батламж, түлхүүр гардууллаа 13 цагийн өмнө
А.БАЯР: ЯВГАН ЗОРЧИГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮДНЭЭС МОПЕД, СКҮҮТЭРИЙН ЗАМБАРААГҮЙ БАЙДЛЫГ ЦЭГЦЛЭНЭ 13 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий 11350 оноогоор бөхчүүдийг тэргүүлж "Тэргүүн бөх"-ийн шагналыг хүртлээ 14 цагийн өмнө
НӨАТ: Сугалааны тохирлоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
БОХХААБХ-ны дарга, гишүүд Менделийн их сургуулийн ойн судалгааны багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 14 цагийн өмнө
“Нийслэлийн иргэдийн баяр-Хүрээ цам даншиг наадам 2025”-аар 256 бөх зодоглоно 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ 15 цагийн өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна 16 цагийн өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна 17 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан болж байна 17 цагийн өмнө
“Амаргүй” сайд 18 цагийн өмнө
“Уулархаг бүсэд өргөгч төхөөрөмжтэй аврах ажиллагаа”-ны сургалтыг зохион байгуулж байна 18 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Зам тээврийн ослын улмаас 1 хүн нас барж, 17 хүн гэмтжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр Түүх, Англи хэл гэсэн хичээлүүдээр элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ 19 цагийн өмнө
ЭЕШ-тай өдрүүдэд зам засварын ажлыг түр зогсооно 19 цагийн өмнө