БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 18 албан хаагчид Албан тушаалын орон сууц ашиглуулах батламж, түлхүүр гардууллаа

С.Жамъяаннацаг
2025/06/18

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар Яармагийн хотын захиргаанаас алслагдсан байршилд амьдарч байгаа албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдэх зорилгоор ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг НЗДТГ-ын дарга Д.Амгалан ахалж ажилласан. Ингэхдээ нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт 600 албан хаагчаас судалгаа авч, эхний ээлжийн шаардлагатай байгаа 18 албан хаагчид Албан тушаалын орон сууц ашиглуулах батламж, түлхүүр гардуулан өглөө. Албан хаагчид улсын комисс хүлээн авч, ашиглалтад орсон Нисэхийн “Сөүл гарден” хотхонд түрээс төлөхгүйгээр амьдарна. Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан болон батламж гардсан албан хаагчдын төлөөллөөс тодрууллаа.

Албан хаагчдад орон сууцны батламж гардуулах үеэр НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар Төрийн албаны тухай хууль, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “20 минутын хот” төлөвлөлттэй уялдуулан 18 албан хаагчид орон сууцны батламж, түлхүүр гардлууллаа. Албан хаагчид нийслэлд ажиллаж байх хугацаандаа түрээс төлөхгүй орон сууцаа ашиглана. Зөвхөн ашиглалтын зардал буюу ус, дулаан, цахилгаан, СӨХ-ийн зардлаа л төлөөд явна. Нийслэлд мэдлэг, ур чадвараа зориулан ажиллаж байгаа ч Улаанбаатар хотын төрийн захиргааны байрнаас алслагдсан байршилд амьдарч байсан албан хаагчдаа ийнхүү дэмжсэн бөгөөд цаашид ч орон сууц ашиглуулах ажлыг үе шаттай зохион байгуулна” гэлээ.

Орон сууцны батламж гардан авсан НХШГ-ын газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Б.Алтанзул “Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар төрийн албан хаагчийн орон сууцны хөтөлбөрт хамрагдаж, орон сууцны батламж гардан авсандаа баяртай байна. Төрийн албанд найм дахь жилдээ ажиллахдаа анх удаа орон сууцны хөтөлбөрт хамрагдлаа. Манай гэр Сансарт байдаг. Сансараас Яармаг руу ажилдаа ирж очих хугацаагаа хэмнэж, хэмнэсэн цаг хугацаагаа гэр бүл, ажилдаа зориулах боломжтой боллоо. Хөтөлбөрийг санаачлан зохион байгуулсан ажлын хэсгийн хамт олон, хотын даргад талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Нийслэлийн “Төр захиргааны авто бааз” УТҮГ-ын үйлчилгээний жолооч Г.Ууганбаяр “Шар хадны эцсээс Яармаг руу ажилдаа явдаг. Нисэхийн тойрогт “Сөүл гарден” хотхонд орон сууцны батламж гардан авлаа. Ажиллаж байх хугацаандаа ашиглах орон сууцандаа тохь тухтай амьдарч, тогтвортой, ур чадвараа гарган сэтгэл зүтгэлтэй ажиллана. Орон сууцны хөтөлбөрийг санаачилсан хотын дарга болон НЗДТГ-ын хамт олондоо талархаж байна” гэв.

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ажлын өрөөний үйлчлэгч Я.Жавзандулам “Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт 22 дахь жилдээ ажиллаж байна. Энэ удаад төрийн орон сууцны ийм сайхан хөтөлбөрт хамрагдсандаа их баяртай байна. Ажлаас ойрхон орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлж өгсөн ажлын хэсгийнхэн болон олон жил хамтран ажилласан хамт олондоо баярлалаа” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 38 минутын өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 2 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 2 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01