“Нийслэлийн иргэдийн баяр-Хүрээ цам даншиг наадам 2025” үндэсний бөхийн барилдаан энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт болно. Барилдаанд улс, аймаг, цэргийн болон сумын цолтой 256 бөх зодоглоно.
Нийслэлийн иргэдийн баярт зориулсан барилдаанд цол олгохгүй болжээ. 124 сая төгрөгийн шагналын сантай барилдааны түрүү бөхийг 30 сая төгрөгөөр, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлахаар болсон байна. Харин их шөвөгт шалгарвал 10, дунд шөвөгт үлдсэн бөхчүүд гурван сая төгрөгийн мөнгөн шагнал авна.
Цаашид Нийслэлийн өдөр болон Даншиг наадмыг хамтатган жил бүрийн зургаадугаар сарын 28, 29-нд өндөр шагналын сантай энэхүү барилдааныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.