БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол-Узбекистаны парламентын бүлгийн дарга С.Эрдэнэбат Узбекистан Улсын парламент дахь Монгол Улсын Их хуралтай харилцах бүлгийн хамтран даргалагч Туйчиев Анвар Марзаахмедовичтай цахим уулзалт хийв

С.Жамъяаннацаг
2025/06/18

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Узбекистаны парламентын бүлгийн дарга С.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат, УИХ-ын гишүүн , УИХ дахь Монгол-Узбекистаны парламентын бүлгийн гишүүн  Г.Уянгахишиг болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар нар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Олий Мажлисын Сенатын Газар тариалан, усны аж ахуй, байгаль орчны асуудал эрхэлсэн хорооны дарга, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Олий Мажлис дахь Монгол Улсын Их Хуралтай харилцах парламент хоорондын бүлгийн хамтран даргалагч Туйчиев Анвар Марзаахмедович, тус улсын Олий Мажлисын Хууль тогтоох танхимын Газар тариалан, усны аж ахуй, байгаль орчны асуудал эрхэлсэн хорооны дарга, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Олий Мажлис дахь Монгол Улсын Их Хуралтай харилцах парламент хоорондын бүлгийн хамтран  даргалагч Мамутов Равшан Аминаддинович нартай цахим уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Олий Мажлисын Сенатын хорооны дарга, Монгол Улсын Их Хуралтай харилцах парламент хоорондын бүлгийн хамтран даргалагч Туйчиев Анвар Марзаахмедович, Сенатын танхим Үндсэн хуульдаа хэрхэн өөрчлөлт оруулж, танхимаа хэрхэн бэхжүүлсэн зэрэг үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийллээ.


Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 оны 6 дугаар сард Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийсэн анхны төрийн айлчлал нь манай хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гээд хууль тогтоох үйл ажиллагааны явц, засаглалыг хэрхэн бэхжүүлж буй Монгол Улсын туршлагыг судалж, харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа онцолсон юм.


УИХ-ын гишүүн, УИХ дахь  Монгол-Узбекистаны парламентын бүлгийн дарга С.Эрдэнэбат, 2024 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан УИХ-ын үйл ажиллагааг мөн танилцуулаад эртний түүхт харилцаагаа улам бэхжүүлэн хөгжүүлэхэд парламентын түвшний харилцаа чухал үүрэг гүйцэтгэх талаар онцоллоо. Мөн тэрбээр, Монгол, Узбекистаны хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байна. Манай хоёр улсын парламент хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд  харилцан туршлага судлах, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлж ажиллах нь зүйтэй гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 10 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 17 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 19 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12