БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БОХХААБХ-ны дарга, гишүүд Менделийн их сургуулийн ойн судалгааны багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

С.Жамъяаннацаг
2025/06/18

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, А.Ундраа нар Бүгд Найрамдах Чех Улсын Менделийн их сургуулийн профессор Давид Юржичка тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2025.06.18/  хүлээн авч уулзав.

Байнгын хорооны дарга Б.Бейсен, Монгол Улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, сургалт явуулж, оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа явдалд талархлаа илэрхийлээд эх газрын эрс, тэс хуурай уур амьсгалтай манай орны байгаль, ялангуяа ойн санд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт эмзэг тусаж байгаа тул Улсын Их Хурал, Байнгын хорооны зүгээс энэ асуудалд онцгойлон анхаарч ажилладаг гэлээ.


Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснийг дурдаад энэ хүрээнд Менделийн их сургууль болон ойн судалгааны багийн “Кабинет” төслийн зүгээс салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, хүүхэд, залууст экологийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх, тус их сургуульд ойн чиглэлээр монгол залуусыг сургах үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг захиад, цаашдын хамтын ажиллагаанд Байнгын хорооны зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Менделийн их сургуулийн профессор Давид Юржичка Байнгын хорооны дарга, гишүүдэд цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Бүгд Найрамдах Чех Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсад 2014 оноос хойш ой, модны салбарт хийж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнгийн талаар танилцуулав.


Мөн тэрбээр Менделийн сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа ойн судалгааны багийн “Кабинет” төслийн хүрээнд Монголд ирж, Хэнтий аймгийн Биндэр суманд ажиллан ойн байгууллагын мэргэжилтнүүд, энэ чиглэлээр их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад зориулсан сургалтуудыг явуулахаар болсноо дуулгахын зэрэгцээ ойн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, ойн менежменттэй холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд цаашдын хамтын ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 11 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 17 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 19 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12