БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ

Г.Оюунтуяа
4 цагийн өмнө

Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ.

Захидалд,

“Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,

Таныг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон тухай сонсоход таатай байна. Миний бие Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд чин сэтгэлийн баяр хүргэе.

Хятад, Монгол хоёр улс нь харилцан биенээ чухал хөрш хэмээн үздэг билээ. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын стратегийн манлайлал дор Хятад, Монголын харилцаа тогтвортой хөгжиж, хоёр улсын ард иргэдэд бодит үр өгөөжөө өгч байгаа төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулж байна.

Миний бие Тантай ажлын болон хувийн найрсаг сайхан харилцаа тогтоож, Хятад, Монголын хамтын ирээдүйн нийгэмлэгийг цогцлоох зорилтыг удирдлага болгон талуудын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хоёр талын хөгжлийн стратегийн уялдааг гүнзгийрүүлж, бүхий л салбарын хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлж, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байна. 

Монгол Улсад хөгжил цэцэглэлт, Монголын ард түмэнд аз жаргал, амар амгалан, эрүүл энхийг хүсэн ерөөе” гэжээ. 


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол-Узбекистаны парламентын бүлгийн дарга С.Эрдэнэбат Узбекистан Улсын парламент дахь Монгол Улсын Их хуралтай харилцах бүлгийн хамтран даргалагч Туйчиев Анвар Марзаахмедовичтай цахим уулзалт хийв 26 минутын өмнө
Байнгын хорооны дарга Б.Баярбаатар ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны төлөөлөгчидтэй уулзав 27 минутын өмнө
ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшуулж, Байнгын хорооны тогтоолын төсөл батлав 29 минутын өмнө
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 240 хүүхдийн цэцэрлэг наймдугаар сард ашиглалтад орно 32 минутын өмнө
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 18 албан хаагчид Албан тушаалын орон сууц ашиглуулах батламж, түлхүүр гардууллаа 2 цагийн өмнө
А.БАЯР: ЯВГАН ЗОРЧИГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮДНЭЭС МОПЕД, СКҮҮТЭРИЙН ЗАМБАРААГҮЙ БАЙДЛЫГ ЦЭГЦЛЭНЭ 2 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий 11350 оноогоор бөхчүүдийг тэргүүлж "Тэргүүн бөх"-ийн шагналыг хүртлээ 2 цагийн өмнө
НӨАТ: Сугалааны тохирлоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2 цагийн өмнө
БОХХААБХ-ны дарга, гишүүд Менделийн их сургуулийн ойн судалгааны багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 3 цагийн өмнө
“Нийслэлийн иргэдийн баяр-Хүрээ цам даншиг наадам 2025”-аар 256 бөх зодоглоно 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ 4 цагийн өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна 5 цагийн өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна 6 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан болж байна 6 цагийн өмнө
“Амаргүй” сайд 6 цагийн өмнө
“Уулархаг бүсэд өргөгч төхөөрөмжтэй аврах ажиллагаа”-ны сургалтыг зохион байгуулж байна 7 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Зам тээврийн ослын улмаас 1 хүн нас барж, 17 хүн гэмтжээ 7 цагийн өмнө
Өнөөдөр Түүх, Англи хэл гэсэн хичээлүүдээр элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ 7 цагийн өмнө
ЭЕШ-тай өдрүүдэд зам засварын ажлыг түр зогсооно 8 цагийн өмнө