БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Амаргүй” сайд


Ардын намыг Г.Тэмүүлэн гэх барьцаар бат атгасан гэж итгэсэн Номт гишүүн санасандаа хүрэх гэж зүтгээд “ гар хоосон” буцав. 100 жилийн түүхтэй, цус, нулимс, инээд хөөр, эв нэгдэл, эвдрэл хагарал гээд хүнээр бол үзээгүй юмгүй энэ намыг “ шахаж, шантаажлаад” өөрөө шадар сайд, төлөөний хүнээ Сангийн сайд болгоно гэж итгэх бол бухнаас төл авч, сүү цагаатай золгоно гэж найдахтай адил.

Номт гишүүн өөртөө давхар дээл захиалахад Ардын нам өгье гэв. Давраад Тэмүүлэн гэх хантааз хөдөрлөнө гэхэд… ккк
Арай ч дээ энэ чинь Ардын нам шд. - Боль чи.
Ийм л зүйл боллоо.

Харин энэ болтол нэг хүн ямар ч үг, үйлдэлгүй, аниргүй байв. Тэр бол С.Амарсайхан сайд.
Учир нь гол дүр багатай, багаар ажилладаг ардын нам С. Амарсайханг
- Улс орныхоо эрх ашгийг бодож хойшоо суу
- Намын бага хурлаар чиглүүлсэн эв нэгдлийг бодож арагш ухар
- Э.Оюун-Эрдэнэ сайдыг бага хурал дээр өмөөрч үг хэлсний хариуцлага үүр
- Номт гишүүнтэй нэгдэхэд золиос бол
- Тэр олон ажлыг чинь хийж чадах хүнгүй тул хэсэгтээ “ ясаа амраа” ийм л даалгавар өгсөн байх.
Аавынх нь нэрний эхний үсгийг өөрийн нэртэй нь залгаж нийлүүлээд доромжилоод байхад л чимээгүй явдаг “САМАРСАЙХАН” сайд ер нь олон юм гоншигнож, эргэж буцаад, уйлж дуулсан, хөөрч онгирсон төрхөө хэвлэлд л лав үлдээгээгүй “ айхтар ” хүн юм. Хариуцаж авсан ажлууд нь ч “амаргүй” юм.
Гэтэл ганц салбарын сайд болохдоо энэ бол ямба биш ял нтр гэж өөрийгөө дөвийлгөх, салбараа доромжлох “тэнэгүүд” улстөрд цөөн биш.
Тэгвэл элдвээрээ хэлүүлсэн ч ажлаа хийсээр л байдаг С.Амарсайхан юу юу хариуцдаг вэ
1. Улсын онцгой комиссын дарга
- Улсын хэмжээнд их, бага гай, гамшиг, цар тахал, үхэл хагацал, үймээн самуун болвол бүгдийг удирдана. Өөрөөр хэлбэл торгуулийн сумангийн захирагч
2. Онцгой байдлын асуудал эрхлэсэн сайд
- Гал, ус, газар хөдлөлт, халдварт тахал гээд онцгой үед гардан тулаанд багаа удирдан гадны хүн шиг гамшигт нөхцөлд орхигдох “Гарнизоны” дарга
3. Бүсчилсэн хөгжлийн сайд
- 24 жил улиг болтол ярьсан, улстөрийн биелэшгүй даалгавар, хүрэшгүй мөрөөдөл шахуу ажил. Хүн амын 50 хувь нь Улаанбаатарт төвлөрчихсөн. Бизнесийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, дээд боловсролын байгууллагын 96 хувь байдаг нийслэл хотын төвлөрлийг багасга, хөдөөд хөгжлийг хүргэ, хотыг сулла гэсэн Мөрөөдлийн зорилго, биелэшгүй даалгаврын “Итгэл найдвар”
4. Шинэ хоршоо хөтөлбөрийн “Сангийн сайд”
- Нүүдэлчин соёлтой малчдаа нэгтгэж, хамтын бизнест уриалсан, орлогыг нь нэмэгдүүлье гэсэн хорин нэгдүгээр зууны нэгдэлжих хөдөлгөөн. Хөдөө эзгүйрч, хот халихгүй болно гэсэн итгэл тээсэн “Шинэ хоршоо” хөтөлбөр. УИХ-ын дарга Д. Амарбаясгалан авторласан ажлаа итгэж үлдээсэн “сангийн сайд”. Улсын мөнгийг малчдад зээлүүлсэн, эрсдэл гарвал тодотгол хийх эрхгүй Сангийн сайд.
5. Наадмаар нааддаггүй, найруулагчийн төсөөллийг бодит болгож, начины найрааг таслан сэргийлэгч
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга гэдэг бол хатуу цагийг мэнд давсан түмэн олноо дэнж хотойтол, дэлгэр сайхан наадуулж, угтан ирж байгаа урт өвлийг ажралгүй давах сэтгэлийн хат суулгах төрийн “Цэнгүүлэгч” .
- Нэмээд тэр олон Засгийн газар хоорондын комисс… Хойд, урд хөрш, Америк, Англи гэх гуравдагч хөршүүдийн Засгийн газартай Монгол улсынхаа Засгийн газрыг төлөөлөн тогтмол харилцах “нэргүй дипломатч”.
Олны шүүмж тасрахгүй, олон түмэн ойлгохоосоо ойлгохгүй нь их, баяртай, нулимстай, авралтай, айдастай, үхэлтэй, хагацалтай, найр наадамтай ёстой л “АМАРГҮЙ” их ажилтай алба залгуулагч.
Ийм ажлыг хэн авч, улстөрийн “золиос” болох вэ дээ.
“Аавынд” суугаад гарсан цөс ихт хөрөнгө арвин Номт хүртэл шалтаг гаргаж, шантааж хийгээд “халирсан” алба.
“Бэрх цагийн Амаргүй алба” - аа гэж

Сэтгүүлч Ө.Дэлгэрцэцэг 


0
angry
0
care
0
haha
3
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 11 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 17 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 19 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12