БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталлаа

Г.Оюунтуяа
Өчигдөр

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэн баталлаа.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өнөөдөр дэлхий дээр 57 сая гаруй уналга, эдэлгээний адуу байна. Энэ нь адуу хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал, цаашилбал нийгэм, эдийн засаг, аж ахуйд чухал ач холбогдолтойн илрэл юм.

Адууг уналга, ачлага, спорт уралдаан, аялал жуулчлал, амралт зугаалгын зориулалтаар эдлэхийн зэрэгцээ эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон чиглэлээр ашиг шимийг нь хүртэж байна. Ялангуяа өргөн уудам нутаг, байгаль цаг уурын онцгой нөхцөл бүхий газар орны хүн ардын амьдралд адуу илүү чухал үүрэгтэй юм.

Харин сүүлийн жилүүдэд хүний амьдралын хэв маягийн өөрчлөлт, технологийн дэвшил, эдийн засгийн төрөлжилт, уур амьсгал, хүрээлэн буй орчны өөрчлөлт болон бусад хүчин зүйлийн улмаас дэлхий даяар адууны тоо толгой, үүлдэр угсаа, аж ахуйн хэрэглээ буурах хандлагатай байна.

Иймд эрт дээр үеэс эдүгээ хүртэл адууны соёл, уламжлалаа хадгалсаар ирсэн нүүдэлчин, морьтон улсын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, ач холбогдол болон олон нийтийн мэдлэг, мэдээлэл, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг санаачилсан юм.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтний өнгөрсөн, өнөөгийн ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй асар их үүрэг, хувь нэмрийг тодотгон тэмдэглэх, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил дэх адуу, адууны аж ахуйн ач холбогдлыг нэмэгдүүлэх тодорхой үйл ажиллагаануудыг дэмжих, адууны өв соёл болон бэлчээр, нүүдлийн аж ахуйн хэв маягийг хамгаалж, хадгалахыг уриалах индэрийг бий болгоход Дэлхийн адууны өдрийн ач холбогдол орших болно” хэмээн онцлов.

Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд Бүгд Найрамдах Австри Улс, Бахрейны Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улс, Катар Улс, Лесотогийн Хаант Улс, Мароккогийн Хаант Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Португал Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Туркменистан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс зэрэг 56 улс хамтран зохиогчоор нэгдлээ.

Тогтоолын дагуу Дэлхийн адууны өдрийг 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ, ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ 8 минутын өмнө
Дэлхийн хамгийн “ядуу” ч өгөөмөр Ерөнхийлөгчийн амьдрал 15 минутын өмнө
Х.Нямбаатар: ДЦС-3-д гарсан ослоос үүдэж, ирэх өвөл зарим байршлуудад хөлдөх бодит эрсдэл үүснэ 36 минутын өмнө
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана 57 минутын өмнө
BTS хамтлагийн үлдсэн таван гишүүн энэ сард цэргээс халагдана 1 цагийн өмнө
Үндэсний эрх ашгаа хамгаалж 100.000 барилгачид хугацаагүй касктай суулт хийж байна 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Саха Якутын гар урчуудын адууны дэл сүүлээр хийсэн сүлжмэл эдлэлийн үзэсгэлэнгийн нээлт болно 1 цагийн өмнө
АН-ЫН ТОМИЛГОО ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙГ САМАРЧ БАЙНА 13 цагийн өмнө
Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш өглөө нээнэ 16 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна 16 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно 16 цагийн өмнө
Маргааш Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргүүдэд цахилгаан хязгаарлана 17 цагийн өмнө
Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн талаар хэлэлцэж, санал солилцлоо 18 цагийн өмнө
С.Бичүү: Хараал хэрэглэсэн уран бүтээлүүдээ больё гэж уриалж байна 18 цагийн өмнө
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос зөвлөмж гаргалаа 18 цагийн өмнө
Баянзүрх дүүрэгт 200 ортой "Ахмад настан, хүүхдийн эмнэлэг" ашиглалтад орууллаа 18 цагийн өмнө
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо 20 цагийн өмнө
Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг 9 хоног баривчилж, 10 цагийн албадан сургалтад хамруулах шийдвэр гаргажээ 20 цагийн өмнө
Энэ жил наадмаар найм хоног амарна 21 цагийн өмнө
Нарийн зам дээр 61см тутамд тэргэнцэр зөрөх зайг хийж өгнө 21 цагийн өмнө