ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ТАЛБАЙН ТӨЛӨВЛӨЛТ, Техникийн шаардлага /MNS 6808: 2019/
Явган хүний замын өргөн
Тэргэнцрийн хамгийн их өргөн 71 см байдаг учир явган хүний замын өргөн хамгийн багадаа 91.5 см байна.
Гэхдээ үүнд явган зорчигчдын эгнээ урсгал, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дагуулж яваа хүн, эсвэл нохой зэргийг тооцоолоогүй.
Энэхүү хамгийн бага өргөний хэмжээг дараах тохиолдолд зөвшөөрч болно.
Үүнд:
- Явган хүний замыг илүү өргөн болгох боломжгүй
- Замын нарийссан хэсэг богино зайд үргэлжилсэн
- Зөрөх хэсгүүд 61 см-ээс илүүгүй зайд үргэлжилсэн
Нарийн зам дээр хамгийн багадаа 61 см тутамд тэргэнцэр зөрөх зайг хийж өгнө. Замын налуу хавтанг автомашины зам руу сунгана.
Явган замын зорчих хэсэгт ил цухуйсан мөргөцөг, аливаа саадыг зайлуулах шаардлагатай.
Явган хүний замын гадаргуу
Явган хүний зам нь халтиргаа үүсгэхгүй гадаргуутай байхаас гадна тэргэнцэртэй хүн зорчиход тав тухтай байх шаардлагатай.
Явган хүний замын гадаргууг ус хуримтлуулахгүй, тогтохгүй байхаар төлөвлөнө.
Явган хүний замын хучилт
Явган хүний замын гадаргууг бетон, асфальтбетон, хавтант, чулуун болон резин материалаар хийж болно.
Тухайн орон нутгийн өнгө үзэмж, байгаль цаг уурын шинж чанар болон материалын хангамжаас хамааруулан сонголтыг хийнэ.
Тэргэнцэртэй хүн зорчиход гадаргуугийн байдал чухал нөлөөтэй байдаг тул байгалийн чулуун хучлагыг сонгон зам байгуулахаас аль болох татгалзах нь зүйтэй юм.
Зайлшгүй тохиолдолд чулуун хучлагатай зам, талбай байгуулах тохиолдолд доргилтыг бууруулах зорилгоор тэгш гадаргуутай хэсгийг замын аль нэг хэсгээр төсөллөнө.
Явган хүний замын гэрэлтүүлэг
Явган зорчигчдод зориулсан хамгийн сайн гэрэлтүүлэг нь явган хүний замыг гэрэлтүүлэх зорилгоор доошоо тусгалтай байх ёстой. Энэ нь замыг зөвхөн гэрэлтүүлэх төдийгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг.
Гэрэлтүүлгийг гэрэл ойлгогч материалтай хослуулах нь хамгийн сайн үр дүнтэй юм.
Автомашины зогсоол
Нийт авто зогсоолын 4%-д нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан авто зогсоолыг төлөвлөж, тэмдэг тэмдэглэгээг байршуулна.
Зогсоолыг төлөвлөхдөө 3,5 м х 5 м-ийн харьцаатай хийж, цэнхэр өнгөөр ялгаж өгөх ба зогсоолын голд цагаан өнгөөр тэргэнцрийн дүрсийг байршуулна.