БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн талаар хэлэлцэж, санал солилцлоо

С.Жамъяаннацаг
18 цагийн өмнө

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян  “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформын VIII” хуралдааны үеэр Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, хатагтай Патрисиа Данзи, дэд дарга Арно Вики тэргүүтэй төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийлээ.

    Уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн талаар хэлэлцсэн бөгөөд тус төсөл нь 3 үе шаттайгаар хэрэгжиж, энэ онд дуусах тул үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтийг хошууч генерал Г.Ариунбуян илэрхийллээ. 

    Онцгой байдлын байгууллагын санаачлагаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрт “Монгол Улс Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн стандартад нийцсэн хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох” зорилтыг дэвшүүлсэн. Тус төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр аврагчдын мэргэжлийн ур чадвар, багаж хэрэгсэл, зохион байгуулалтыг сайжруулж, улмаар Монгол Улс олон улсын хот дахь эрэн хайх, аврах дунд шатны багтай болоход томоохон түлхэц болох юм. 

    Энэ үеэр Патрисиа Данзи Монгол Улс, Швейцарын Холбооны Улстай үргэлж найрсаг харилцаатай бөгөөд түнш орнуудын нэг гэдгийг дурдаад, “Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд шаардагдах төлөвлөлт, зохион байгуулалт, боломжийг нарийвчлан судалж, ажиллахаа илэрхийллээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллалаа 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно 1 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ, ЗАРЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА 19 цагийн өмнө
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 19 цагийн өмнө
Н.Учрал: Төрийн байгууллагуудыг бүх шатандаа хэмнэлтийн горимд шилжүүлнэ 20 цагийн өмнө
Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай 21 цагийн өмнө
ЗГ: Бензин, дизель түлшний онцгой албан татварын талаар хэлэлцэж байна Өчигдөр
Улаанбаатар, Багануур, Тэрэлж орчмоор өнөөдөр үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар орно Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзлаа Өчигдөр
С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал Өчигдөр
Д.Оюунбат: Сүүлийн гурав хоногт усны ослоор зургаан иргэн эндсэн Өчигдөр
Монголбанк 7 дугаар сард 1,439.2 кг үнэт металл худалдан авлаа Өчигдөр
Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ Өчигдөр
Балбын уулчин Нирмал Пуржа болон бусад 9 уулчны цогцсыг олжээ 2026/08/04
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/04
Г.Дамдинням: Бүх улс энэ хямралыг туулж байна 2026/08/03
Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо 2026/08/03
ҮЕРИЙН АЮУЛТАЙ БҮС, ГОЛЫН ЭРЭГ, ХУУРАЙ САЙР ЖАЛГААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА 2026/08/03
Улс даяар шатахуун хайж байхад ЗГХЭГ-ын дарга нь улсын хил эргэх нэрээр зугаалж, салбарын сайд нь сэтгүүлчдээс зугатаж явна 2026/07/30
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ХУРАЛДЛАА 2026/07/30