БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ

Г.Оюунтуяа
10 цагийн өмнө

Энэ жил “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд гадаад, дотоодын нийт 30.000 орчим иргэн бүртгүүлжээ. Тэднээс 18.000 нь эрүүл мэндийн буюу 5 км-т гүйхээр бүртгүүлсэн бол гэр бүлийн гүйлтэд нийт 4000 гаруй хүн гүйхээр бүртгүүлжээ. “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа маргааш буюу 5 дугаар сарын 24-ний 09:30 цагт Соёлын төв өргөөний урд болно. Марафон гүйлтэд оролцох тамирчдыг төрөл тус бүрээр нэг шугамд оруулж, гүйхийн өмнө нэгдсэн дасгал хийснээр гараанаас гарах тул гүйгчдийг цагаасаа эрт цуглахыг уриалж байна. 5 км, 10 км, 21 км, 42 км-ийн зайд гүйгчид 10:00 цагт Соёлын төв өргөөний урд талбайгаас гараанаас зэрэг гарах юм. Энэ жил 5 км-т гүйгчид нар буруу гүйж бариандаа орох бол хагас болон бүтэн марафонд гүйгчид шинэ маршрутаар гүйнэ.

Уламжлал ёсоор гэр бүл, тусгай олимп төрлийн гүйлт үдээс хойш болно. МУИС-ийн урд талбайгаас 13:00 цагт харааны болон тэргэнцэртэй иргэд гараанаас гарах бол 14:00 цагт гэр бүлийн төрөлд гүйгчид гараанаас гарна. Тусгай олимпын 500 метр зайд гүйх тамирчид Спортын төв ордны урд талын замаас 14:30 цагт, тусгай олимпын 800 метр зайд гүйх тамирчид Улаанбаатар зочид буудлын урд талаас 15:00 цагт гараанаас гарах юм. Мөн энэ жил Улаанбаатар марафоны 10 жилийн ойг тохиолдуулан жил бүрийн онцлох зургуудаас түүвэрлэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг талбайн том асрын чанх ард дэлгэх юм.

Марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх болон барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлэх ажлыг “Hipay” компаниас хариуцан 4 дэх жилдээ хамтран ажиллаж байна. Энэ жил “Улаанбаатар марафон”-д сайн дурын ажилтнаар 450 залуус дэмжлэг үзүүлэн ажиллана. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​НААДМЫН “ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ” ЗОХИОН БАЙГУУЛАХ НАЙРУУЛАГЧИЙН БАГИЙГ СОНГОЛОО​ 5 цагийн өмнө
Анх удаа Ерөнхий ивээн тэтгэгчгүй тоглолт маргааш болно 10 цагийн өмнө
АН-аас МАН-д шаардлага хүргүүллээ 10 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ 10 цагийн өмнө
М.Нарантуяа-Нара: Олон сонгогдсон гишүүд чуулгандаа ч тогтож ядан шинэ засгийн сургаар энд тэнд нүхээ малтан гүйцгээх 11 цагийн өмнө
32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна 11 цагийн өмнө
​“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ ХОЁР ДАХЬ ӨДӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 13 цагийн өмнө
Мега төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ 13 цагийн өмнө
НИТХ: Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих 24 мега төслийн явц, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж байна 14 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж эхэллээ 14 цагийн өмнө
X Богдын аав Ч.Алтаннар хүүгийнхээ хүсэлтээр тооны хичээл заажээ 15 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан хойшиллоо 15 цагийн өмнө
Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргий, Абэ Акиэ-г хүлээн авч уулзлаа 15 цагийн өмнө
Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно 15 цагийн өмнө
Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгааллаа 15 цагийн өмнө
Маргааш 06:00-18:00 цагийн хооронд нийслэл хотын 16 замын хөдөлгөөнийг хаана 16 цагийн өмнө
Blitz, Techno4K нар 6 дахь, 910, Mzinho, Senzu нар гурав дахь Стикерээ гаргалаа 17 цагийн өмнө
Арван настай хүүхэд асаалттай машин унаад зугтжээ 18 цагийн өмнө
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө 18 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр Туркийн “Монгол сан”-гийн ерөнхийлөгч Вейсэл Чифтци нарыг хүлээн авч уулзлаа 19 цагийн өмнө