БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИТХ-ын дарга А.Баяр Туркийн “Монгол сан”-гийн ерөнхийлөгч Вейсэл Чифтци нарыг хүлээн авч уулзлаа

Г.Оюунтуяа
14 цагийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр /2025.05.22/  Туркийн “Монгол сан”-гийн ерөнхийлөгч  Вейсэл Чифтци, Бүгд Найрамдах Турк Улсын “Ege Asfalt” компанийн  ерөнхий зохицуулагч ᠋Ентүр Фатих болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва оролцов.

Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр  Монгол Турк хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт хөгжиж байгааг онцлоод цаашид нийслэл Улаанбаатар хоттой, Туркийн хотууд олон талаар хамтран ажиллах боломжтойг онцоллоо. Бүгд Найрамдах Турк Улсын “Ege Asfalt” компанийн  ерөнхий зохицуулагч ᠋Ентүр Фатих хүсэлтийг хүлээн авч  уулзаж буйд талархал илэрхийлэв. Нийслэл Улаанбаатар хот эрчимтэй хөгжиж, бүтээн байгуулалт өрнөж буй хот гэдгийг онцлоод зам, гүүр бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.  Тус компани нь Турк Улсдаа салбартаа эхний 10-т ордог бөгөөд зам, гүүр, төмөр зам,  цэвэрлэх байгууламж, түгжрэлийг бууруулах төслүүд дээр  амжилттай ажиллаж ирсэн талаараа танилцуулав.

НИТХ-ын дарга А.Баяр  түгжрэлийг бууруулах богино, дунд хугацааны ажлуудын тооцоо судалгаа гарч байна. Хэд хэдэн уулзваруудыг дахин төлөвлөж , олон түвшний болгохоор зорьж байна гэлээ.  Мөн замын бусад бүтээн байгуулалтын ажлуудын талаар товч танилцуулав. Талууд цаашид зам, гүүр, түгжрэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллах талаар судалж, туршлага солилцохоор боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​НААДМЫН “ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ” ЗОХИОН БАЙГУУЛАХ НАЙРУУЛАГЧИЙН БАГИЙГ СОНГОЛОО​ 8 минутын өмнө
Анх удаа Ерөнхий ивээн тэтгэгчгүй тоглолт маргааш болно 5 цагийн өмнө
АН-аас МАН-д шаардлага хүргүүллээ 5 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ 6 цагийн өмнө
М.Нарантуяа-Нара: Олон сонгогдсон гишүүд чуулгандаа ч тогтож ядан шинэ засгийн сургаар энд тэнд нүхээ малтан гүйцгээх 6 цагийн өмнө
32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна 6 цагийн өмнө
​“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ ХОЁР ДАХЬ ӨДӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 8 цагийн өмнө
Мега төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ 8 цагийн өмнө
НИТХ: Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих 24 мега төслийн явц, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж байна 9 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж эхэллээ 9 цагийн өмнө
X Богдын аав Ч.Алтаннар хүүгийнхээ хүсэлтээр тооны хичээл заажээ 10 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан хойшиллоо 10 цагийн өмнө
Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргий, Абэ Акиэ-г хүлээн авч уулзлаа 10 цагийн өмнө
Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно 10 цагийн өмнө
Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгааллаа 11 цагийн өмнө
Маргааш 06:00-18:00 цагийн хооронд нийслэл хотын 16 замын хөдөлгөөнийг хаана 11 цагийн өмнө
Blitz, Techno4K нар 6 дахь, 910, Mzinho, Senzu нар гурав дахь Стикерээ гаргалаа 12 цагийн өмнө
Арван настай хүүхэд асаалттай машин унаад зугтжээ 13 цагийн өмнө
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө 14 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр Туркийн “Монгол сан”-гийн ерөнхийлөгч Вейсэл Чифтци нарыг хүлээн авч уулзлаа 14 цагийн өмнө