БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж эхэллээ


Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай хамтарч зөрчилгүй тээврийн хэрэгслийн жолооч аяны хүрээнд “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ арга хэмжээний гол зорилго нь олон улс болон улсын чанартай авто замаар хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, стандартад заагдсан хэмжээнээс илүү ачаа ачиж тээвэрлэлт хийж байгаагаас шалтгаалан зорчих хэсэгт эвдрэл, гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.

Та бүхэн том оврын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо, 1. Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон жин тонн даац хэтрүүлэхгүй байх,

2. Тээврийн хэрэгслийн гурван талд зориулалтын цацруулагчтай туузан наалт наах

3. Арын болон оврын гэрэл, улсын дугаарын болон тоормсны гэрэл гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах,

4. Түр болон удаан хугацаагаар зогсох бол заавал зорчих хэсгийг бүрэн чөлөөлөх,

5. Шөнийн цагаар холын гэрэлээ ойрын гэрэлд шилжүүлж хөдөлгөөнд оролцох,

6. Хийн тоормстой бол хийн даралтаа тогтмол шалгаж байх,

7. Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын зогсолтын тэмдэгээ дүрэмд зааснаар байрлуулж аюулгүй байдлаа хангах бүх нахцлийг бүрдүүлэх,

8. Асгарах, урсах төлвийн ачаа тээвэрлэх бол ачааны бүтээлэг, татлага зэргээр унах асгарах эрсдлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө 27 минутын өмнө
​ДЭЛХИЙН МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗҮҮН ӨМНӨД АЗИ, ХЯТАДЫН ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭД КОМИССЫН 28 ДАХЬ УДААГИЙН ХУРАЛДААН УЛААНБААТАР ХОТНОО БОЛЖ БАЙНА 2 цагийн өмнө
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 дуудлага бүртгэгджээ 3 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна 4 цагийн өмнө
ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ 23 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр Өвөрхангай аймагт ажиллалаа Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, бороо орно Өчигдөр
ОХУ-ААС ЗАХИАЛСАН ШҮЛХИЙН ВАКЦИНААР БАРУУН 5 АЙМГИЙН 2.3 САЯ ТОЛГОЙ МЭДРЭМТГИЙ МАЛД НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ Өчигдөр
Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/07/27
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2026/07/24
ОБЕГ: ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/07/24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо 2026/07/24
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2026/07/24
Н.Номтойбаяр: Хүй долоон худагт шинээр байгуулах цогцолборын шавыг 9-р сард тавина 2026/07/23
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН Х ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА 2026/07/23
Төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаар санал солилцлоо 2026/07/23
Долдугаар сарыг дуустал болох наадмын ХУВААРЬ 2026/07/23
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа 2026/07/23
ТӨВ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/07/23