БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна

Г.Оюунтуяа
12 цагийн өмнө

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх авто замыг шинэчилж байна. Тодруулбал, уг авто замыг 560 метр урт, зургаан метр өргөн, хоёр урсгал бүхий туслах авто зам болон баруун талдаа 2.5 метр өргөн, зүүн талдаа 1.5 метр өргөн явган замтайгаар барьж буй. Авто замын ажлыг "Баянцогт зам" ХХК гүйцэтгэж буй бөгөөд ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна

Авто замын ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “32-ын тойргийн “Номин” дэлгүүрээс хойшоо чиглэлд Долоон буудал хүртэлх авто замын ойролцоо олон худалдаа, үйлчилгээний төв байдаг учир ачаалал ихтэй байдаг. Тиймээс хоёр эгнээ туслах замыг барьж байна. Ингэхдээ аль болох түгжрэл үүсгэхүйн тулд орц, гарц багатайгаар, авто машиныг замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцуулах үүднээс гүйцэтгэгч компанитайгаа хамтран ажиллаж байгаа. Гүйцэтгэгч компанийн ажил гүйцэтгэх гэрээ ирэх сарын 30-ны өдөр дуусна, үүнээс өмнө буюу зургаадугаар сарын 2-нд авто замын зорчих хөдөлгөөнийг нээнэ” гэлээ. 

"Баянцогт зам" ХХК-ийн Ерөнхий инженер Э.Баянмөнх “Манай компани 2024 оны есдүгээр сарын 6-ны өдөр уг төслийг хүлээн авч тухайн сараас далд ажлуудыг бүрэн гүйцэтгээд, одоо асфальт бетон хучилтыг эхлүүлээд байна. 32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх 560 метр урт, зургаан метр өргөн, хоёр урсгал бүхий туслах авто зам болон баруун талдаа 2.5 метр өргөн, зүүн талдаа 1.5 метр өргөн явган зам барих нийт ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна. Үйлчилгээний төвүүдтэй, авто машины хөдөлгөөн ихтэй байршил учраас талбайг бүрэн чөлөөлж ажил хийх боломжгүй байсан. Энэ нь ажил хийх хурдад нөлөөлсөн. Гэсэн хэдий ч бид хугацаандаа хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Үүнээс гадна авто зам дээр 280 метр урт борооны ус зайлуулах шугам хоолой, 14 шүүрт худгийг суурилуулж байна” гэв.

Мөн үеэр авто замыг шинэчлэх хугацаандаа ажилчдын болон явган зорчигчдын эрүүл, аюулгүй байдлыг хангах үүднээс анхааруулах тэмдэг тэмдэглэгээ, унаж бэртэхээс сэргийлсэн хамгаалалтууд тавихыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг үүрэг болголоо. 

Түүнчлэн УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн явган хүний замын төлөвлөсөн трасс дагуу таарсан гэрлийн шон, зарлалын самбар зэрэг зорчих зорчих хэсэгт саад учруулсан зүйлсийг холдуулж, газрыг чөлөөлж байгааг хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ,ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​НААДМЫН “ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ” ЗОХИОН БАЙГУУЛАХ НАЙРУУЛАГЧИЙН БАГИЙГ СОНГОЛОО​ 5 цагийн өмнө
Анх удаа Ерөнхий ивээн тэтгэгчгүй тоглолт маргааш болно 11 цагийн өмнө
АН-аас МАН-д шаардлага хүргүүллээ 11 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ 11 цагийн өмнө
М.Нарантуяа-Нара: Олон сонгогдсон гишүүд чуулгандаа ч тогтож ядан шинэ засгийн сургаар энд тэнд нүхээ малтан гүйцгээх 12 цагийн өмнө
32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна 12 цагийн өмнө
​“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ ХОЁР ДАХЬ ӨДӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 14 цагийн өмнө
Мега төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ 14 цагийн өмнө
НИТХ: Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих 24 мега төслийн явц, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж байна 15 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж эхэллээ 15 цагийн өмнө
X Богдын аав Ч.Алтаннар хүүгийнхээ хүсэлтээр тооны хичээл заажээ 15 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан хойшиллоо 15 цагийн өмнө
Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргий, Абэ Акиэ-г хүлээн авч уулзлаа 16 цагийн өмнө
Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно 16 цагийн өмнө
Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгааллаа 16 цагийн өмнө
Маргааш 06:00-18:00 цагийн хооронд нийслэл хотын 16 замын хөдөлгөөнийг хаана 17 цагийн өмнө
Blitz, Techno4K нар 6 дахь, 910, Mzinho, Senzu нар гурав дахь Стикерээ гаргалаа 17 цагийн өмнө
Арван настай хүүхэд асаалттай машин унаад зугтжээ 18 цагийн өмнө
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө 19 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр Туркийн “Монгол сан”-гийн ерөнхийлөгч Вейсэл Чифтци нарыг хүлээн авч уулзлаа 19 цагийн өмнө