Ерөнхий сайдын Засгийн газар огцрох сургаар ордонд хөл хөдөлгөөн ихтэй. Шинэ хуучин гишүүд олон янзын байр суурийг илэрхийлсээр байна. Дараагийн Ерөнхий сайдын таамаг дэвшүүлэлт ч олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара цахим хуудсандаа дараах нийтлэлийг бичжээ. Тэрээр, "Олон сонгогдсон гишүүд чуулгандаа ч тогтож ядан шинэ засгийн сургаар энд тэнд нүхээ малтан гүйцгээх
Чуулганд Үндэсний цөөнхийн эрх ашгийн төлөөх Монгол Казакстан 2 улсын хэлэлцээрийг соёрхон баталсангүй гээд ар араасаа үргэлжлэх биз. Ингээд хуучны 2 тал болж талцаж хууль хөгжлөө гацаадаг өдрүүд айсуй!!!
Мэдээж АН супер ПОП араандаа хийнэ. МАН ч сайн үзэлцэх биз, харин дунд нь жижиг намын маниус ширээний теннисийн бөмбөг харж байгаа мэт дунд нь гайхаж суух биз!
Сошиалд хүртэл дараагийн Ерөнхий сайд нь тэр энэ хүн сайн хүн мундаг хүн гээд урьдчилсан долоолтоо хийгээд эхэлчихсэн байдаг!
Үнэндээ “Би биш бол чи биш” гэдэг үзэл л энэ улсад ялж Байна даа!" гэжээ.