БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Мега төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ

Г.Оюунтуяа
9 цагийн өмнө

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажлыг энэ оны II улиралд багтаан хэрэгжүүлэхээс гадна төслийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах төлөвлөгөөтэй.

Төслийн барилгын ажлыг эхлүүлэхэд ажиллах боловсон хүчний бэрхшээл манайд бий болох нь гарцаагүй бөгөөд Метро төслийн хүрээнд инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухаан Технологийн их сургууль, “Духуа инженеринг” компани хамтран хэрэгжүүлэхээр болсон. Шинжлэх Ухаан Технологийн их сургууль, БНСУ-ын Халла их сургуульд тус бүр хоёр жилийн хугацаатай оюутнуудыг сургаж, эхний ээлжинд 200 инженер бэлтгэнэ. Метро төслийн хүрээнд дараах шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудал байгааг НИТХ-ын Ээлжит бус VI  хуралдаанд Сэлбэ хот орон сууцжуулалтын төслийн захирал У.Баатар танилцуулав.

Тэрбээр, нийтийн тээврийн чиглэлд метро, трамвай, тусгай замын автобус, дүүжин замын тээвэр, хөнгөн болон салбар төмөр замын 6 төсөл хэрэгжиж байна. Мөн Авто зам, гүүр, уулзварын төслүүдийн хүрээнд Шинэ тойрог зам, Туулын хурдны зам, Өөдөө тэмүүлэх гүүр, Олон түвшний уулзварын төслүүд багтсан.  

Хот байгуулалт, орон сууцны чиглэлд Сэлбэ хот, Баянхошуу, Ханын материал орчим, Хүннү хот зэрэг томоохон төсөл хэрэгжих бол Эрчим хүчний төслүүдийн хүрээнд ДЦС-5, дулааны тархмал эх үүсвэр, хог болон лаг шатаах үйлдвэр, Баруун далай нүүрсний ордыг түшиглэсэн цахилгаан станцын төслүүд. Мөн Дэд бүтэц, усны менежментийн төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд

  • Санхүүжилт шийдвэрлэх;
  • Газар чөлөөлөлт
  • Хууль, эрх зүйн орчин;
  • Норм, стандарт нутагшуулах;
  • Галт тэрэгний удирдлагын системд ашиглах LTE-R Сүлжээний 700МHz давтамжийн зурвасд Дээд түвшинд 10МHz, Доод түвшинд 10МHz зурвасыг чөлөөлөх шаардлагатайг онцоллоо. 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​НААДМЫН “ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ” ЗОХИОН БАЙГУУЛАХ НАЙРУУЛАГЧИЙН БАГИЙГ СОНГОЛОО​ 26 минутын өмнө
Анх удаа Ерөнхий ивээн тэтгэгчгүй тоглолт маргааш болно 5 цагийн өмнө
АН-аас МАН-д шаардлага хүргүүллээ 6 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ 6 цагийн өмнө
М.Нарантуяа-Нара: Олон сонгогдсон гишүүд чуулгандаа ч тогтож ядан шинэ засгийн сургаар энд тэнд нүхээ малтан гүйцгээх 6 цагийн өмнө
32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна 6 цагийн өмнө
​“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ ХОЁР ДАХЬ ӨДӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 9 цагийн өмнө
Мега төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ 9 цагийн өмнө
НИТХ: Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих 24 мега төслийн явц, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж байна 10 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж эхэллээ 10 цагийн өмнө
X Богдын аав Ч.Алтаннар хүүгийнхээ хүсэлтээр тооны хичээл заажээ 10 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан хойшиллоо 10 цагийн өмнө
Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргий, Абэ Акиэ-г хүлээн авч уулзлаа 10 цагийн өмнө
Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно 10 цагийн өмнө
Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгааллаа 11 цагийн өмнө
Маргааш 06:00-18:00 цагийн хооронд нийслэл хотын 16 замын хөдөлгөөнийг хаана 12 цагийн өмнө
Blitz, Techno4K нар 6 дахь, 910, Mzinho, Senzu нар гурав дахь Стикерээ гаргалаа 12 цагийн өмнө
Арван настай хүүхэд асаалттай машин унаад зугтжээ 13 цагийн өмнө
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө 14 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр Туркийн “Монгол сан”-гийн ерөнхийлөгч Вейсэл Чифтци нарыг хүлээн авч уулзлаа 14 цагийн өмнө