БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИТХ: Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих 24 мега төслийн явц, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж байна

Г.Оюунтуяа
10 цагийн өмнө

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих 24 мега төслийн явц, тулгамдаж буй асуудлын талаар НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан танилцуулж, төлөөлөгч нарын асуултад хариулт өгч байна.

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г барих төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd-ын ахалсан түншлэл шалгарч, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан. 

Улаанбаатар метро төсөл нь Толгойтоос Амгалан чиглэлд 19.4 км урт шугамтай, 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байх юм. 

Төсөл хэрэгжсэнээр оргил цагт нэг чиглэлд цагт 17,200-26,000 хүн тээвэрлэх бөгөөд авто замын сүлжээний хөдөлгөөний эрчим 10 хувиар сайжирч, дундаж хурд 18 орчим хувиар өсөх юм. 

Мөн тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөөлөл үзүүлэх бөгөөд нийгмийн хувьд автобусаар 45 минутад явах зайг метрогоор 15 минутад туулах нөхцөл бүрдэх юм. Төслийг хэрэгжүүлэх үед дотоодын 700 ажлын байр, ашиглалтад орох үед 745 байнгын ажлын байр үүсэх урьдчилсан тооцоо гарчээ. Та бүхэнд Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих 24 мега төслийн нэршилтэй танилцана уу.  

  • НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОД ИХ БАГТААМЖИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ “МЕТРО” БАРЬЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ
  • НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОД ОЛОН ТӨРӨЛТ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ LRT “ТРАМВАЙ” ТӨСӨЛ
  • “ШИНЭ ТОЙРОГ АВТО ЗАМ” ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ЗУРАГ ТӨСӨВ /УЛААНБААТАР/ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ 1-Р ТОЙРОГ
  • “ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” БАРИХ ТӨСӨЛ
  • АВТОБУСНЫ ТУСГАЙ ЗАМЫН ТӨСӨЛ (BRT)
  • ӨӨДӨӨ ТЭМҮҮЛЭХ ГҮҮР
  • ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР
  • ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР
  • БАГАХАНГАЙ-ХҮННҮ ХОТ ЧИГЛЭЛИЙН САЛБАР ТӨМӨР ЗАМ ТӨСӨЛ
  • ХӨНГӨН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР (LRT) ТӨСӨЛ
  • ТЭЦ-5 ТӨСӨЛ
  • ТАРХМАЛ ЭХ ҮҮСВЭР ТӨСӨЛ
  • СЭЛБЭ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ
  • БАЯНХОШУУ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ
  • ХАНЫН МАТЕРИАЛ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ
  • ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ТӨСӨЛ
  • ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН ТӨСӨЛ
  • ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ
  • ХҮННҮ ХОТ ТӨСӨЛ
  • ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ТӨСӨЛ
  • ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР ТӨСӨЛ
  • ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСӨЛ
  • ОЛОН УЛСЫН ЗОЧИД БУУДАЛ
  • БАРУУН ДАЛАЙ ОРД ТӨСӨЛ

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​НААДМЫН “ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ” ЗОХИОН БАЙГУУЛАХ НАЙРУУЛАГЧИЙН БАГИЙГ СОНГОЛОО​ 1 цагийн өмнө
Анх удаа Ерөнхий ивээн тэтгэгчгүй тоглолт маргааш болно 6 цагийн өмнө
АН-аас МАН-д шаардлага хүргүүллээ 6 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ 7 цагийн өмнө
М.Нарантуяа-Нара: Олон сонгогдсон гишүүд чуулгандаа ч тогтож ядан шинэ засгийн сургаар энд тэнд нүхээ малтан гүйцгээх 7 цагийн өмнө
32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна 7 цагийн өмнө
​“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ ХОЁР ДАХЬ ӨДӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 9 цагийн өмнө
Мега төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ 10 цагийн өмнө
НИТХ: Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих 24 мега төслийн явц, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж байна 10 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж эхэллээ 10 цагийн өмнө
X Богдын аав Ч.Алтаннар хүүгийнхээ хүсэлтээр тооны хичээл заажээ 11 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан хойшиллоо 11 цагийн өмнө
Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргий, Абэ Акиэ-г хүлээн авч уулзлаа 11 цагийн өмнө
Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно 11 цагийн өмнө
Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгааллаа 12 цагийн өмнө
Маргааш 06:00-18:00 цагийн хооронд нийслэл хотын 16 замын хөдөлгөөнийг хаана 13 цагийн өмнө
Blitz, Techno4K нар 6 дахь, 910, Mzinho, Senzu нар гурав дахь Стикерээ гаргалаа 13 цагийн өмнө
Арван настай хүүхэд асаалттай машин унаад зугтжээ 14 цагийн өмнө
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө 15 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр Туркийн “Монгол сан”-гийн ерөнхийлөгч Вейсэл Чифтци нарыг хүлээн авч уулзлаа 15 цагийн өмнө