БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно

Г.Оюунтуяа
10 цагийн өмнө

Нийслэлийн өмч хувьчлах комисс дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авсан юм. ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. 

НЗДТГ-аас өмчлөлдөө эргүүлэн авсан тус объектыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгохоор тогтлоо. Улаанбаатар хотын хэмжээнд төрөх эмнэлгийн ачаалал их байгаагаас шалтгаалж эмэгтэйчүүд төрсний дараах асаргаа, сувилгааг хангалттай авч чаддаггүй. Түүнчлэн хотын хэмжээнд нийслэлийн харьяаны эх, нярайн сэргээн засах төв байдаггүй зэрэг шалтгааныг харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргасан юм.

Тус сэргээн засах төв ашиглалтад орсноор шинээр төрсөн эх, нярай хоёрт төрсний дараах цогц асаргаа, сувилгааг үзүүлэх бүрэн боломж бүрдэх бөгөөд засварын ажлыг ирэх сард эхлүүлнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​НААДМЫН “ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ” ЗОХИОН БАЙГУУЛАХ НАЙРУУЛАГЧИЙН БАГИЙГ СОНГОЛОО​ 12 минутын өмнө
Анх удаа Ерөнхий ивээн тэтгэгчгүй тоглолт маргааш болно 5 цагийн өмнө
АН-аас МАН-д шаардлага хүргүүллээ 5 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ 6 цагийн өмнө
М.Нарантуяа-Нара: Олон сонгогдсон гишүүд чуулгандаа ч тогтож ядан шинэ засгийн сургаар энд тэнд нүхээ малтан гүйцгээх 6 цагийн өмнө
32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна 6 цагийн өмнө
​“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ ХОЁР ДАХЬ ӨДӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 8 цагийн өмнө
Мега төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ 8 цагийн өмнө
НИТХ: Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих 24 мега төслийн явц, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж байна 9 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж эхэллээ 9 цагийн өмнө
X Богдын аав Ч.Алтаннар хүүгийнхээ хүсэлтээр тооны хичээл заажээ 10 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан хойшиллоо 10 цагийн өмнө
Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргий, Абэ Акиэ-г хүлээн авч уулзлаа 10 цагийн өмнө
Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно 10 цагийн өмнө
Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгааллаа 11 цагийн өмнө
Маргааш 06:00-18:00 цагийн хооронд нийслэл хотын 16 замын хөдөлгөөнийг хаана 12 цагийн өмнө
Blitz, Techno4K нар 6 дахь, 910, Mzinho, Senzu нар гурав дахь Стикерээ гаргалаа 12 цагийн өмнө
Арван настай хүүхэд асаалттай машин унаад зугтжээ 13 цагийн өмнө
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө 14 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр Туркийн “Монгол сан”-гийн ерөнхийлөгч Вейсэл Чифтци нарыг хүлээн авч уулзлаа 14 цагийн өмнө