Энэ оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Шөнийн захын Хаан банк”-ны салбарт хуурамч 100 долларын дэвсгэрт солиулахыг завдсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Уг хэргийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “Г” нь тус "Хаан банк"-ны салбарт хуурамч 100 доллар солиулахыг завдсан нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд иргэд та бүхэн аливаа нэг улсын мөнгөн тэмдэгтийг солиулахдаа баталгаат газраас аваагүй л бол жинхэнэ эсэхийг урьдчилан нягталж байж арилжаанд оруулан, солиулж байхыг зөвлөж байна.