БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГ: А.Ганхуяг зургаа, С.Жавхланбаатар гурван жилийн хорих ял авлаа

Г.Оюунтуяа
2025/04/09

"Ногоон автобус"-ны гэх хэрэгт холбогдсон "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ганхуяг нарын 24 хүний шүүх хуралдаан 20 гаруй хоног үргэлжилж, өнөөдөр  шийдвэрээ танилцууллаа. Шүүгч гэм буруугийн шийдвэрээ танилцуулахдаа 

  • "Шүүгдэгч А.Ганхуягийг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт буруутайд
  • Шүүгдэгч С.Бямбасүрэн, Ш.Баярсүх, Б.Түмэнжаргал нарыг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт буруутайд
  • Шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт буруутайд
  • Шүүгдэгч С.Жавхлантбаатарыг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт хатгагч болон хамжигчаар оролцсон гэм буруутайд
  • Шүүгдэгч А.Чойжилсүрэнг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд
  • Шүүгдэгч Д.Цогбадрахыг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд
  • Шүүгдэгч О.Сүхбаатар, О.Лувсандагва, Б.Баярмаа, Ц.Хадбаатар, Б.Дөлгөөн, О.Хонгорзул, Б.Мөнхболд нарыг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус, тус тооцлоо. 

Улмаар, 

  • Шүүгдэгч А.Ганхуягт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 3.1.1, 3.3, 3.4-н 1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, гэмт хэрэгт нь нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаанд хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял оноолоо. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн  3.1.1, 3.3, 3.4, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дох хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гурван жилийн хорих ялаар яллахаар болсон. 
  • Шүүгдэгч С.Бямбасүрэн, Ш.Баярсүх, Б.Түмэнжаргал нарыг хоёр жилийн хугацаанд нийтийн албанд ажиллах эрхийг болон зорчих эрхийг нь хязгаарласан. 
  • Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаанд хасаж, хоёр жил зургаан сар зорчих эрхийг нь хязгаарласан. 
  • Шүүгдэгч С.Жавхлантбаатарын нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаанд хасаж, гурван жил хорих ял оноолоо.

Шүүгдэгч А.Ганхуягт, С.Жавхлантбаатар нарт оноосон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлнэ. Тэдэнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлнэ. Шүүгдэгч А.Ганхуягийн 278 хоногийг хорих ялд нь оруулан тооцно" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Энхбат: Ханш нээх өдрөөр бурхан болоочийнхоо газар очдог ёс заншил бол хятад соёл 17 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонголоо Өчигдөр
Хөдөө аж ахуйн яам махны экспортыг нэмэгдүүлснээс дотоодод махны үнэ тэнгэрт хадаж байна Өчигдөр
Төв,зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж цасаар шуурна Өчигдөр
Н.УЧРАЛ ЗАСГАА БҮРДҮҮЛЖ САЙД НАРЫН НЭРСЭЭ ЭЦЭСЛЭЖЭЭ Өчигдөр
НЗДТГ: “uih.mn” сайтад нийтлэгдсэн Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдлийг хуулийн байгууллагад шалгуулна Өчигдөр
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр
УИХ-ын гишүүн А.Ундраа Монголын Ногоон Намын даргаар сонгогдлоо Өчигдөр
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ Өчигдөр
ЭМИЙН САНГУУДАД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА Өчигдөр
Ховор амьтан агнасан гэмт хэргийг илрүүллээ Өчигдөр
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь Өчигдөр
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: 3333 сурагч “Тусгаар тогтнол ” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина Өчигдөр
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав 2026/04/02
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө 2026/04/02
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ 2026/04/02
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина 2026/04/02
“Кофе уух“ санал тавьж, аяганд нь 1 сая төгрөг үлдээсэн этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ 2026/04/02