БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллагаас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өглөө. Тус төвийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа Гэгээн Лувсантүвдан нар оролцлоо. Энэ үеэр талууд санамж бичиг байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд ахмад настнуудын эрүүл мэнд, хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулах, цаашид энэ чиглэлээр барилга байгууламж, ногоон төгөл байгуулж, хөгжүүлэхээр санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ажиа гэгээнтэн сүсэгтэн олон, өглөгийн эздийн хамтаар Монгол Улсад, Улаанбаатар хотын ахмадуудад энэ төвийг байгуулан өгч байгаад талархсанаа илэрхийлье. Бид үргэлжлүүлэн энэ хашаанд ногоон байгууламж бүхий тохижилт хийхээр төлөвлөөд байна. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус төвийн хажууд спортын төв барина. Ахмадын төв тогтмол үйл ажиллагаатай байж, Улаанбаатар хотын 204 хорооны ахмадуудад сэтгэл санаа, эрүүл мэндийн дэмжлэг төдийгүй ажлын байрны туслалцаа үзүүлж байгаасай гэж хүсэж байна. Төвийг тасралтгүй үйл ажиллагаатай байлгах үүргийг нийслэлийн албан тушаалтнууд хүлээж байгаа юм. Удахгүй төвийн үйл ажиллагаа жигдэрнэ. Нийслэлийн хороодын ахмадын зөвлөлүүдэд төвөө танилцуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Бид дөрөвдүгээр сард багтан “Трамвай” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулна. Трамвайн эцсийн буудал ахмадын төвийн ойролцоо автобусны буудлын хойно байрлана. Шинэ нийтийн тээврийн хэрэгсэл ашиглалтад орсноор тус төвд ахмадууд, илүү хялбар, хурдан ирэх боломжтой болно” гэлээ.

“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа Гэгээн Лувсантүвдан “Ахмадуудад буян болохоор энэ өдөр өнжүүлэх төвийг барьсан. Өндөр өнжүүлэх төвдөө ахмадууд дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарах боломжийг бий болгож байна. Үргэлжлүүлэн хашаанд нь мод, зүлэг тарьж, ногоон байгууламж хийнэ” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав 1 цагийн өмнө
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө 1 цагийн өмнө
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ 3 цагийн өмнө
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина 8 цагийн өмнө
“Кофе уух“ санал тавьж, аяганд нь 1 сая төгрөг үлдээсэн этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Улаанбаатар-2026" боксын Ази тивийн АШТ болно 10 цагийн өмнө
Н.УЧРАЛ COOD С.АМАРСАЙХАН COOL 20 цагийн өмнө
Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна Өчигдөр
ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН “ЗИЛ 131” АВТОМАШИНЫГ 23 МЕТРИЙН ГҮНЭЭС ТАТАН ГАРГАЛАА Өчигдөр
Засгийн газарт үлдээж болохгүй сайд нарын нэг бол Б.Батцэцэг Өчигдөр
Б.Цогтгэрэл: Б.Энхбаяр могой олон хүнийг гүтгэж нэр төрд нь халдсан. Өнөөдөр тэр амь тавьж дуусч байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн финалын тоглолт “M Bank Arena” ордонд болно Өчигдөр
Нарны хорооллоос учир битүүлгээр нас барсан иргэн олджээ 2026/03/31
Хахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 2026/03/31
А.БАЯР: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 22 СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН 1093 ХҮҮХДИЙН 2 ХУВЬ НЬ ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТЭД БАЙНГА ӨРТДӨГ СУДАЛГАА ГАРЛАА 2026/03/31
Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай 2026/03/31
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ 2026/03/31
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ 2026/03/31
Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орно 2026/03/31