БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг нээлээ. Тендерийг “Түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан” буюу "EPC+F" хэлбэрээр зарласан юм. Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан гүйцэтгэгч нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг хийхээс гадна төслийн санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Тэгвэл “Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерт дөрвөн аж ахуйн нэгж оролцжээ. Ирэх долоо хоногт тендерийн үнэлгээний хороо хуралдаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм.

Тодруулбал,


  • “China first highway engineering company limited”,
  • 
“Shandong Luqiao Group Co., Ltd”, 

  • “China Railway 16th Bureau Group Co., Ltd”, 

  • “Чайна Гэжуба Групп Лимитэд Компани” тус тус оролцоод байна.

Нэгдүгээр тойрог замын трассын нийт урт 24.7 км бөгөөд үүнээс 13.7 км нэг түвшний 10 эгнээтэй гол гудамж зам, 2.08 км туннелийн хэсэгтэй, 9.03 км хоёр түвшний гүүр, гүүрэн байгууламжтай байна. Мөн долоон байршилд олон түвшний дайран өнгөрөх уулзвар, явган хүний гурван гүүр, дөрвөн нүхэн гарцтай.  Төслийн нийт санхүүжилт 918.57 ам.доллар юм.

Нэгдүгээр тойрог замыг гол гудамж зам болон туслах гудамж зам гэсэн хоёр ангиллаар төлөвлөсөн. Нэгдүгээр зэрэглэлийн гол гудамж зам нь хоёр урсгалтай, нийт зургаан эгнээтэй, тооцоот хурд 80-100 км/цаг байх бөгөөд гэрлэн дохиогүй, хотын дунд болон холын зайн зорчилтыг саадгүй нэвтрүүлнэ.

Харин туслах гудамж зам нь хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, тооцоот хурд 60 км/цаг байх бөгөөд нийтийн тээврийн хэрэгсэл зорчих юм. Ингэснээр богино зайн бага хурдтай хөдөлгөөнийг тусгаарлаж, гол гудамж замын урсгалд үзүүлэх нөлөөллийг бууруулна гэж тооцоолсон юм.  

Нэгдүгээр  тойрог  зам нь Туулын хурдны замтай хоёр байршилд огтлолцоно. ТЭЦ-4-ийн замаар дайран өнгөрч, I хороолол буюу Өнөр хорооллын баруун тал, үерийн далан дагуу хойш гэр хороолол руу чиглэнэ. Цааш Баянхошуу дэд төвтэй олон түвшний уулзвараар холбогдож, зүүн тийш чиглэх ба Хувьсгалчдын өргөн чөлөөтэй хөндлөн огтлолцож, Самбалхүндэвийн оршуулгын газар (цэцэрлэгт хүрээлэн)-ын хойд талаар туннелээр гарч, Хайлааст болон Долоон буудлын замыг дайран өнгөрнө. Энэ хэсэгт олон түвшний уулзвараар холбогдоно. Цааш Сэлбэ дэд төвийн урд талаар тойрон гарч Сэлбэ голын дээгүүр өнгөрч, Дарь-Эхийн замтай гүүрээр холбогдоно.

Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор хотын төвийн бүсийн замын ачаалал дунджаар 23-50 хувиар буурч, оргил ачааллын үеийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх боломжтой. Үүний зэрэгцээ замын нэвтрүүлэх чадвар Зүүн дөрвөн замд 23 хувь, Баруун дөрвөн замд 21 хувь, Баянбүрдийн тойрогт 14 хувь, Их Монголын гудамжинд 10 хувиар тус тус нэмэгдэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө 1 минутын өмнө
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ 1 цагийн өмнө
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина 6 цагийн өмнө
“Кофе уух“ санал тавьж, аяганд нь 1 сая төгрөг үлдээсэн этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Улаанбаатар-2026" боксын Ази тивийн АШТ болно 8 цагийн өмнө
Н.УЧРАЛ COOD С.АМАРСАЙХАН COOL 18 цагийн өмнө
Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна Өчигдөр
ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН “ЗИЛ 131” АВТОМАШИНЫГ 23 МЕТРИЙН ГҮНЭЭС ТАТАН ГАРГАЛАА Өчигдөр
Засгийн газарт үлдээж болохгүй сайд нарын нэг бол Б.Батцэцэг Өчигдөр
Б.Цогтгэрэл: Б.Энхбаяр могой олон хүнийг гүтгэж нэр төрд нь халдсан. Өнөөдөр тэр амь тавьж дуусч байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн финалын тоглолт “M Bank Arena” ордонд болно Өчигдөр
Нарны хорооллоос учир битүүлгээр нас барсан иргэн олджээ 2026/03/31
Хахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 2026/03/31
А.БАЯР: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 22 СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН 1093 ХҮҮХДИЙН 2 ХУВЬ НЬ ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТЭД БАЙНГА ӨРТДӨГ СУДАЛГАА ГАРЛАА 2026/03/31
Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай 2026/03/31
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ 2026/03/31
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ 2026/03/31
Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орно 2026/03/31
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ 2026/03/31