БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Кофе уух“ санал тавьж, аяганд нь 1 сая төгрөг үлдээсэн этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр шийдвэрлэсэн байна.

Иргэн Д нь 2025 оны 11 дүгээр сард эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “А” компанийн эмийн сангийн байршлыг холбогдох шинжээчийн дүгнэлтгүйгээр шилжүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэнд кофе уухыг санал болгохдоо хоосон аяганд нь 1,000,000 төгрөгийг бэлнээр хийж таглан албан өрөөнд нь үлдээжээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Ж албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн асуудлыг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтны хувиар хуульд заасан үүргээ биелүүлж, байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн байна.

Дээрх асуудалд холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар иргэн Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Шүүхийн шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Д-ийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь гэрчүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Д-ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хахууль өгөх” гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулж байна”, “Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нь хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна” хэмээн шүүх дүгнэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина 1 цагийн өмнө
“Кофе уух“ санал тавьж, аяганд нь 1 сая төгрөг үлдээсэн этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Улаанбаатар-2026" боксын Ази тивийн АШТ болно 3 цагийн өмнө
Н.УЧРАЛ COOD С.АМАРСАЙХАН COOL 13 цагийн өмнө
Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна 19 цагийн өмнө
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна 21 цагийн өмнө
ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН “ЗИЛ 131” АВТОМАШИНЫГ 23 МЕТРИЙН ГҮНЭЭС ТАТАН ГАРГАЛАА 21 цагийн өмнө
Засгийн газарт үлдээж болохгүй сайд нарын нэг бол Б.Батцэцэг Өчигдөр
Б.Цогтгэрэл: Б.Энхбаяр могой олон хүнийг гүтгэж нэр төрд нь халдсан. Өнөөдөр тэр амь тавьж дуусч байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн финалын тоглолт “M Bank Arena” ордонд болно Өчигдөр
Нарны хорооллоос учир битүүлгээр нас барсан иргэн олджээ Өчигдөр
Хахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв Өчигдөр
А.БАЯР: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 22 СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН 1093 ХҮҮХДИЙН 2 ХУВЬ НЬ ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТЭД БАЙНГА ӨРТДӨГ СУДАЛГАА ГАРЛАА Өчигдөр
Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай Өчигдөр
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ Өчигдөр
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ 2026/03/31
Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орно 2026/03/31
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ 2026/03/31
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо 2026/03/31
ОЙ, ХЭЭРИЙН 14 УДААГИЙН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ 2026/03/31