БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЗГ: ТӨСВӨӨС САНХҮҮЖДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫГ ШИНЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. Түүний ярьсныг фокуслав.

-Төрийн өмчит 122 компанийн мэдээллийг таван компани л нэгтгэдэг. Нийт 51 компани нийлээд 380 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлдэг. Үлдсэн 41 компани -150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тиймээс бид эдгээр компанийн статусыг тодорхой болгоно. Төрийн өмчит компани Баялгийн сан, төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Хөрөнгийн менежмент хийдэг, засаглалыг сайжруулдаг компанитай нэгтгэнэ. Засгийн газрын дэргэд уул уурхайн компаниудын нэгдэл буюу "Эрдэнэс Монгол", уул уурхайн бус компаниудын нэгдэл буюу "Эрчист Монгол" гэж байгуулна. 

Харин яамдууд дээр байдаг улсын төсөвт үйлдвэрийн  газар нэртэй, аж ахуйн тооцоот, төсвөөс санхүүждэг байгууллагуудыг шинээр зохион байгуулж, нийтийн үйлчилгээний байгууллага гэдэг статус руу шилжүүлнэ.

Хувийн хэвшлийн хийж болох ажлыг шилжүүлнэ. Эсвэл салбарын сайд өөрийн багцаас цалинжуулаад ажиллах юм уу, татан буулгана гэсэн үг. Ингэснээр төрийн өмчит компани гэх статус дотор ашиггүй, алдагдал хүлээдэг компани байх боломжгүй болно.

Энэ хүрээнд Төрийн өмчит компанийн бүтээмж, засаглалын ил тод байдлыг сайжруулах тухай хуулийг өргөн мэдүүлж байна. Өнгөрсөн 2023 оны байдлаар 122 компани Төрийн өмчийн хороонд тайлангаа ирүүлсэн байна. Цаашдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэдэг Засгийн газрын тохируулагч агентлаг. энэ хуулиар цаашдаа улсын хэмжээний төрийн болон орон нутгийн өмчийг бүртгэдэг, хянадаг, Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг статустай ажилладаг болно. Харин төрийн өмчийн компанийн засаглалд шууд оролцдог байдлыг зогсооно. Уул уурхайн бус компаниуд Төрийн өмчийн корпорацитай нийлээд эхлэхээр эрчим хүч, банк санхүү, зам тээвэр, бусад салбар гэсэн дөрвөн салбартай байна. Эрчим хүчний 35 компанийг долоо болгож нэгтгэн, төсөв хэмнэнэ. Ингэснээр төрийн өмчийн 122 компанийг 56 болгоно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 10 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 16 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 18 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12