БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төрийн дээд цол, одон медаль гардуулав


Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. 

Гавьяат багш цолоор:

Төрийн албаны зөвлөлийн ахмад ажилтан, багш Гарьдын Дагва,

МУИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн ахмад багш, доктор, профессор Цэвэгжавын Цэвээн,

Нийслэлийн Ерөнхий боловсролын 86 дугаар сургуулийн ахмад багш Сандуйжавын Билэгмаа,

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн зөвлөх, доктор, дэд профессор Даваасүрэнгийн Түмэнжаргал,

Гавьяат хуульч цолоор:

Монголын нотариатчидын танхимын гишүүн, нотариатч Балдангийн Шатар,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Жанцангийн Бат-Ирээдүй,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

Хэнтий аймгийн Батноров сумын Соёлын төвийн захирал асан Ичинхорлоогийн Буянхишиг,

Монголын “Саран ээж” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Данзангийн Лхамсүрэн,

Найруулагч, Гэрлэх ёслолын ордны захирал Маруушийн Уянга,

Монголын үндэсний музейн захирал Бямбажавын Сарантуяа,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн зөвлөх багш, Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор Данзангийн Энхцэцэг,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:

Орхон аймаг дахь Байгаль хамгаалах зөвлөлийн дарга, ойжуулагч Жанчивдоржийн Баярсайхан,

“Эко Монгол эрдэнэ” МСҮТ-ийн захирал, дэд профессор Лувсаннамжилын Эрдэнэтөгс,

Хүний гавьяат эмч цолоор:

АШУҮИС-ийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Лүндэгийн Ганболд,

Ховд аймгийн Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ахмад эмч, клиникийн профессор Жалцангийн Янжмаа,

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Толгой, хүзүү, чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор Дамбын Чулуунбаатар,

“Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч, клиникийн профессор Хөхөөгийн Оюунгэрэл,

“Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Цэлээжавын Батболд,

“Бид” эмнэлгийн эрхлэгч, чих, хамар, хоолойн их эмч Долоонжингийн Итгэл,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувиллын захирал, хүний их эмч Дашдоржийн Атармаа,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга асан Маанийн Оюунбат,

Хэнтий аймгийн Засаг дарга асан Чойжингийн Эрдэнэбаатар,

Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хорооны дарга Балжингийн Отгонбаяр,

Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Базаррагчаагийн Батболд,

Гавьяат барилгачин цолоор:

Барилга хөгжлийн төвийн хэлтсийн дарга асан, Монгол Улсын зөвлөх инженер Ламжавын Баярсайхан,

“Мишээл групп” ХХК-ийн ерөнхий инженер, Монгол Улсын Зөвлөх инженер Намбарын Нямдорж,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Пүрэвийн Батболор,

“Платинум Ланд” ХХК-ийн зөвлөх Ёндонжунайн Гажидмаа,

Гавьяат жүжигчин цолоор:

УДБЭТ-ын балетын гоцлол бүжигчин Ганзоригийн Батчимэг,

Гавьяат дасгалжуулагч цолоор:

Монголын хоккейн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, хоккейн багш дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Арслангийн Мэргэн,

Гавьяат тамирчин цолоор:

Гардан тулааны дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер Мөнх-Эрдэнийн Баттүшиг,

 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого, зохицуулалтын газрын ахлах референт Бархасын Ганзориг,

Ахмад багш Балганы Бадрал,

“Номадс турс экспедишнс” ХХК-ийн ахлах менежер Пүрэвжавын Гантулга,

Морин хуур болон сонгодог хөгжмийн мастер урлаач Дамчаагийн Түвшинтөр,

УИХ-ын Тамгын газрын референт Базарын Ариунзаяа,

“Эрчим инженеринг” ХХК-ийн захирал Махбалын Батболд,

Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан, жолооч Цэрэнгийн Цэдэн,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төслийн удирдлага, хөгжлийн хэлтсийн ахлах инженер Лхамсүрэнгийн Батсүх,

“Монгол хаан” театрын гоцлол бүжигчин Лхагвасүрэнгийн Энхболор,

Алтан гадас одонгоор:

“Интернэйшнл медикал центер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Яндагийн Нямтогтох,

“Говь” ХК-ийн сүлжмэлийн үйлдвэрийн мастер Дашийн Болормаа,

“Араг” продакшны хөтлөгч, продюсер Жүгдэрнамжилын Бадамханд,

Чөлөөт уран бүтээлч, дуучин Ядамсүрэнгийн Гэрэлчулуун,

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Бямбажавын Монголхүү,

“Газар шим үйлдвэр” ХК-ийн үйлдвэрийн дарга Чүлтэмийн Оюунбилэг,

“Булигаар” ХК-ийн технологич Санжсүрэнгийн Оюунсүрэн,

“Контейнер хаус” ХХК-ийн захирал Лувсанцэрэнгийн Баярцэнгэл,

Эрдэс баялагийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Чимэд-Осорын Сувдаа,

“Блю инфинти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Хишгээгийн Мөнхцацрал,

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Мэдээгүйжүүлэг хагалгааны сувилагч Чойсүрэнжавын Нарандэлгэр,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын татварын улсын байцаагч Балгансүрэнгийн Баянжаргал,

“И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын Цахим засаглалын хэлтсийн дарга Хатанбаатарын Энхманлай,

“Фортиус” фитнессийн багш, дасгалжуулагч Мандалбаярын Алтанжаргал,

“Инновэйшн инвестмент” ХК-ийн гүйцэтгэх захирал Гомбодоржийн Эрдэнэмөнх,

“Цэгц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Батмөнхийн Баярсайхан нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь амжилт хүслээ.

Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/11/20
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 2026/11/20
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 2026/11/20
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2026/11/20
Улаанбаатарт ялимгүй цас орно 2026/11/20
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа 2026/11/20
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна 2026/11/20
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/11/19
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна 2026/11/19
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/11/19
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 2026/11/19
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА 2026/11/19
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/11/19
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 2026/11/18
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/18
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 2026/11/18
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 2026/11/18
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 2026/11/18
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 2026/11/18
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 2026/11/18