БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Тусгай замын BRT төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна


Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Тусгай замын автобус BRT төслийг Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төсөл нь хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд нэгдүгээр хэсгийн ТЭЗҮ-ийг боловсруулж, судалгааны ажлуудыг хийж байна.


Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банк, Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй “Far east Mobility” компани болон “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН”-ийн хамтарсан ажлын хэсэг Ерөнхий трасс зургийн дагуу чиглэлийг тойрч нэмэлт судалгаа хийснээс гадна “Зорчигч тээвэр II” ОНӨААТҮГ-т /2024.12.12/ ажиллалаа.
Азийн хөгжлийн банкны Байгаль орчны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Шотари Сасаки “Манай банк нь хөгжлийг тэтгэсэн төсөл хөтөлбөр, тэр дундаа иргэдийн төлөө чиглэсэн ажлуудыг дэмждэг. Бүтээн байгуулалт хэдий чухал ч, төслөөс үүдэн гарах сөрөг нөлөөлөлд бид анхаарал хандуулах ёстой. Газар чөлөөлөлтөөс шалтгаалж тухайн нутгийн хүмүүс хохирох, барилгын үйл ажиллагаанаас үүдэж байгаль орчинд сөрөг нөлөөлөл учрах ёсгүй. Бид эдгээр зүйлсийг тоохгүй өнгөрөөвөл төсөл амжилтанд хүрэхгүй. Тиймээс байгаль орчны нөлөөлөл талаас нь бид анхаарал хандуулж байна” гэв.
“Far East Mobility” компанийн ахлах Дуан Шаомэй хэлэхдээ “Улаанбаатар хотод BRT төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж хардаг. Тухайлбал, Гуанжоу хотыг Улаанбаатартай харьцуулбал хоёр дахин их түгжрэлтэй байсан ч, тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлснээр ачаалал эрс буурсан. Төслийг хэрэгжүүлэхэд шугам хоолой, машины зогсоол, явган хүний зам зэргийг нүүлгэх асуудал тулгарна” гэв.
Тусгай замын автобусны төсөл хэрэгжсэнээр өдөрт 25000-35000 зорчигч тээвэрлэх боломжтой болж, автобусны дундаж хурд 20-25км/ц болж нэмэгдэнэ хэмээн тооцож байгаа аж. Тус төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна.

Төслийн I хэсгийн явц: ТЭЗҮ, Зураг төслийг боловсруулж байна
Урт: 12 км, 17 зогсоолтой
Хэрэгжих хугацаа: 2024-2027 он


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ 14 цагийн өмнө
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана 15 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна 16 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний салбарынхан орон даяар ажил хаяна 20 цагийн өмнө
Л.Дашдэмбэрэл: Мөрийн хөтөлбөрийн биелэлт, үнэлгээг эрчимжүүлнэ Өчигдөр
ТББХ: Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшүүлэхийг дэмжлээ Өчигдөр
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна Өчигдөр
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр
НАЛАЙХ ДҮҮРЭГТ 79МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ШИНЭ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА Өчигдөр
Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа Өчигдөр
АЛБА ХААГЧИД 84 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Х.Нямбаатар: Ард түмний нуруу тэнийхгүй нь дээ 2026/06/26
Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа 2026/06/26
ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна 2026/06/26
Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна 2026/06/26
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ОХУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД ЕВГЕНИЯ КОТОВАТАЙ УУЛЗЛАА 2026/06/26
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна 2026/06/26
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ 2026/06/26