БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Иргэн хүсвэл Донорын карт захиалан авч болно


Монгол Улсад 2024 оны 11-р сарын байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 366 хүнд бөөр, 278 хүнд элэг, 32 хүнд ясны чөмөг үүдэл эс, Хавдар судлалын үндэсний төвд 154 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна.

Эдгээрээс 31 тархины үхэлтэй буюу амьгүй донороос 45 хүнд бөөр, 27 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж, 64 хүнд амьдрал бэлэглэжээ. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын 90 гаруй хувь нь амьд донороос буюу эцэг нь хүүдээ, охин нь ээждээ, ах нь дүүдээ гэх мэтээр эд, эрхтнийг нь шилжүүлэн суулгадаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас амьд донороос аль болох татгалзаж, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгахыг улс орнуудад зөвлөмж болгож буй юм. 

Донорын тухай хуульд, "Амьгүй донор" гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцсыг хэлнэ гэж заасан. 

Амьгүй донор болж эс, эд эрхтэнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3.5 сая /3,500,000/ төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ тогтоолыг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.   Амьгүй донор буюу тархины үйл ажиллагаа зогссон нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон иргэдийн олонх нь гэнэтийн осол, эсвэл тархинд цус харвасны улмаас нас эцэслэдэг байна. Манай улсад гэнэтийн ослоор жилд 600 гаруй хүн, тархинд цус харвах өвчнөөр 3000 гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба 2018 онд байгуулагдсан. Тус алба байгуулагдсан 2018 оноос хойш өнөөг хүртэл тархины үхэлтэй 292 боломжит донор илрүүлснээс 220 нь шалгуур хангаагүй байна. Үлдсэн 72 боломжит донорын гэр бүлтэй уулзаж, донор болгох хүсэлт тавихад 37 хүний гэр бүл донор болгох хүсэлтийг зөвшөөрсөн гэх мэдээллийг Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга өгсөн юм.Сүүлийн хоёр жилийн статистикийг харвал:

  • 2023 онд хоёр донороос дөрвөн хүнд бөөр, хоёр хүнд элэг
  • 2024 онд таван донороос 10 хүнд бөөр, 4 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.

Монгол Улсад:

  • 375 хүнд бөөр
  • 453 хүнд элэг
  • 34 хүнд чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.

Донорын тухай хуульд зааснаар 21 ба түүнээс дээш насны Монгол Улсын иргэн өөрөө хүсвэл ирээдүйд донор болохыг зөвшөөрч болно. Үүний тулд И-Монголиа руу нэвтэрч, Үйлчилгээ цэснээс "Донорын зөвшөөрлийн хүсэлт" нэрээр хайж, хүсэлтээ гаргаж болно. Энэ үйлчилгээ нь Монгол Улсын иргэний гэнэтийн осол болон тархинд цус харваж тархины үхэлд орсон тохиолдолд өөрийн эд, эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн донор болох хүсэлтийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба руу илгээх болон донорын бүртгэлийн мэдээллийг шалгахад зориулсан үйлчилгээ юм. Иргэдийн цахимаар гаргасан хүсэлтийг дээр дурдсан мэргэжлийн байгууллага баталгаажуулж, Донорын карт хэмээх ногоон карт олгож И-Монголиа цэсэн иргэдийн нэр дээрх хуудасны Бичиг баримт цэсэнд байршуулсан иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхийн ард байршуулна. Иргэн хүсвэл Донорын карт захиалан авч болно. Одоогийн байдлаар 1500 гаруй иргэн Донорын карт аваад байна гэж Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга ярив. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 10 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 40 минутын өмнө
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 1 цагийн өмнө
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 5 цагийн өмнө
Than Shwe (Тан Шве) 6 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 6 цагийн өмнө
Augusto Pinochet (Августо Пиночет) 6 цагийн өмнө
Che Guevara(Че Геваре) 7 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 22 цагийн өмнө
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) Өчигдөр
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko Өчигдөр
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна Өчигдөр
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа Өчигдөр
Suharto(Сухарто) Өчигдөр
ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО Өчигдөр
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо Өчигдөр