БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нэг уут хүүхдийн бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэх сахар агуулагдаж байна.


Монгол Улсын Шадар Сайд С. Амарсайханы өгсөн үүрэг чиглэлийн дагуу  НЭМҮТ болон хүнсний аюулгүй байдал, стандартын байгууллагуудаас өнөөдөр /2024.12.24/ хүүхдийн бэлгэнд шинжилгээ хийж гарсан шинжилгээний дүнг танилцууллаа.

Нэг уут хүүхдийн бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэх сахар агуулагдаж байна. Энэ нь ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс хэд дахин өндөр байгааг албаныхан мэдээллээ. Хүүхэд бэлгээ нэг хоногийн дотор идэж дуусгадаг. Тийм учраас "Сахаргүй бэлэг" уриалгыг гаргаж байгаа талаар мэдээллээ. Хүүхдийн бэлгэн дэх ундаа нь стандарт хэмжээнээс хэд дахин их сахар агуулж байна. Таван багц бэлгэнд 37 нэр төрлийн бүтээгдэхүүнд дүн шинжилгээ хийхэд 591 ккал илчлэгтэй буюу ДЭМБ-ын зөвлөмжөөс 6.8 дахин өндөр байна. ДЭМБ-ын нэмэлт чихрийн хэмжээг нийт илчлэгийн таван хувиас багагүй байхаар зөвлөдөг.

Жишээлбэл, 7-10 настай эрэгтэй хүүхэд 1820 ккал илчлэг, эмэгтэй хүүхэд 1650 ккал илчлэг хүнсээр авах хэмжээтэй байдаг.

НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан "Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудлын нэг бол бага насны хүүхдүүдийн илүүдэл жин таргалалт юм. Улсын хэмжээнд 2023 онд хийгдсэн Хүн амын хоол тэжээлийн үндэсний 6 дугаар судалгаанаас хүүхдийн илүүдэл жин, таргалалт, чихэрлэг хүнсний хэрэглээтэй холбоотой дараах үр дүн урьдчилсан байдлаар гарсан байна. Үүнд:

Монгол улсын 6-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь зохистой байдлаар хооллож чадахгүй байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь насандаа тохирсон давтамжаар, зохих нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж чадахгүй, 31.8% жимс, хүнсний ногоо огт хэрэглэхгүй байна.

Бага насны хүүхдийн нэмэгдэл хооллолтын дадлын үзүүлэлтүүд 2017 оны түвшнээс сайжраагүй төдийгүй, их тосонд шарсан эрүүл бус хүнсний хэрэглээ (42.2%) харьцангуй түгээмэл, 3 хүүхэд тутмын 1 чихэрлэг ундаа хэрэглэж байна. Түүнчлэн ЕБС-ийн 1-12 дугаар ангийн суралцагчдын 19.6% илүүдэл жинтэй, тарган 6.2% байгаа нь тогтоогдсон.

Илүүдэл жин ба таргалалтын тархалтын түвшин охидтой харьцуулахад хөвгүүдийн дунд, орон нутагтай харьцуулахад хотын хүүхдийн дунд илүү их байна. Илүүдэл жингийн тархалтын түвшинг хүүхдийн насаар харьцуулан үнэлэхэд,

  • 6-9 нас 24.5 хувь
  • 10-12 нас 22.4 хувь
  • 13-15 нас 13.6 хувь
  • 16-19 нас хүүхэд 15.7 хувь байна.

Дээрх үр дүнгээс харахад хоол хүнсний нэр төрөл, хэрэглээг өөрчлөх, идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх замаар бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн дундах жингийн илүүдлийг бууруулах, цаашид жин нэмэх, насанд хүрсэн хойноо илүүдэл жин ба таргалалттай холбоотой архаг өвчлөлд өртөх эрсдэлээс сэргийлэх асуудал нэн тулгамдаж байна.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/-ын захирал О.Нандин-Эрдэнэ "Стандарт хэмжилзүйн газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори шинэ жилийн баяр болж буй эдгээр өдрүүд буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 16- 20 ны хооронд томоохон худалдааны төвүүдэд худалдан борлуулж буй хүүхдийн ууттай бэлгэнд хүнсний хими, хүнсний нэмэлт, хор судлал, хүнд металл, микробиологийн шинжилгээ, хаяг, шошгожилтод стандарт арга аргачлалын дагуу шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, тандалт судалгааг хийхэд,

Стандартын шаардлага хангаагүй үзүүлэлт нэг гарсан бөгөөд ундааны дээжийн хуурай бодисын хэмжээ MNS 0687-1:2012 төрөл бүрийн жимс жимсгэнэ, ногооны шүүс. техникийн ерөнхий шаардлагын дагуу 4-9% байх ёстойгоос 13% байв. Энэ нь ундааны сахарын агууламж стандартад заасан хэмжээнээс их байгааг илтгэж байна.

Бэлгийн багц тус бүрд орсон бүтээгдэхүүний нийт жин нь 732-1085г, эдгээр бэлгийн нийт жинд агуулагдах сахарын хэмжээг тооцож үзэхэд 18.9-28.0 хувь үүнийг массаар илэрхийлбэл 145.8-361.5г сахар нэг уут бэлгэнд агуулагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотон хийсэнтэй ижил хэмжээтэй сахар агуулагдаж байна. Мөн бэлгийн багцад орсон бүтээгдэхүүнүүд нь хаяг, шошгын стандартын шаардлага огт хангахгүй байна" гэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 13 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа Өчигдөр
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА Өчигдөр
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Өчигдөр
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11