БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гол мөрний мөсний даац хангалттай бэхжээгүй байна


Хойд мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, 25-80 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин ус судлалын Эг гол Хатгал тосгон орчимд мөсөн зах ажиглагдсан хэвээр байна. Дээрх голуудын мөсний зузааныг 2023 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-35 см нимгэн байна. Хөвсгөл нуур Ханх, Хатгал тосгон орчимд мөсөн зах, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх үзэгдэл ажиглагдаж байна. 

Хангай нурууны арын Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир зэрэг голуудад 15-60 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Урдтамир голд мөсөн зах өргөсөн зузаарах үзэгдэл давамгайлан ажиглагдсан хэвээр байна. Эдгээр голуудын мөсний зузаан өнгөрсөн арав хоногоос 5-15 см нэмэгдсэн байна. Хангайн арын дээрх голуудын мөсний зузааныг олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5-30 см бага байна. Тэрхийн цагаан, Өгий нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 10 см нэмэгдэж, 40-65 см зузаантай болжээ. 

Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Туул, Тэрэлж, Сөгнөгөр, Сэлбэ, Улиастай зэрэг голууд 35-75 см зузаан мөстэй байгаа нь өмнөх арав хоногийнхоос мөсний зузаан 5-30 см нэмэгджээ. Шарын гол, Сэлбэ болон Туул голын эхээр мөсний зузаан 2023 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-25 см ахиу байгаа бол бусад голын хувьд 5-30 см нимгэн мөстэй байна. 

Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 25-60 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-25 см бага харин ус судлалын Сэлэнгэ-Хутаг харуул орчимд 10 см ахиу зузаантай байна. 

Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Онон, Балж, Хэрлэн , Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд мөсний зузаан 12 дугаар сарын дунд арав хоногт 5-15 нэмэгдэж, 35-60 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч энэ нь 2023 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-45 см бага байна. Харин Буйр, Дуут, Хөх нуур 45-75 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон нь өнгөрсөн хугацаанаас мөсний зузаан 10-25 см нэмэгджээ. 

Төв Азийн гадагш урсацгүй ай сав           

Алтай нуруунаас эхтэй Ховд, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Үенч, Бодонч, Согоог, Дундцэнхэр, Долооннуур зэрэг голуудад 15-70 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон ба энэ нь олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-25 см бага байна. Буянт, Булган, Чонохарайх голуудад мөсөн зах, өтгөн зайр, харз гүйх үзэгдэл зонхилон ажиглагдсан хэвээр байна. Хар ус нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10 см нэмэгдэж, 40 см орчим зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. 

Хангай нурууны өврийн Богд, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Зүйл, Шарга, Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Зэгстэй, Онги, Таац зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 15-75 см зузаан мөстэй болсон нь олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-20 см бага байна. Хар ус, Ойгон, Орог, Хөх нуур, Бөөнцагаан нуурын мөсний зузаан өнгөрсөн арав хоногт 10 гаруй см нэмэгдэж, 20-70 см зузаан мөстэй болжээ. 

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Хариг, Хангилцаг, Намир, Түргэн, Тэс зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-45 см-ээр нэмэгдэж, 15-65 см зузаан мөстэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-30 см бага харин Түргэн, Тэс, Намир, Хангилцаг голын хувьд 5-15 см ахиу зузаантай байна. 

Арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж, байгаа хэдий ч мөсний зузаан 2023 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-45 см бага, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“UG Expo” төвд Имартын шинэ салбар нээгдэнэ 18 минутын өмнө
Нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд Зохицуулагч ажиллуулна 21 минутын өмнө
БОУАӨЯ-ны саналын дагуу Тэнгис-Шишгэдийн хамгаалалтын бүс дэх ашиглалтын лицензийг цуцаллаа 1 цагийн өмнө
Эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ 2 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна 3 цагийн өмнө
Хувийн сургуулиуд ил тод мэдээлдэг болж, нэмэлт төлбөр хандив авахыг хориглоно 3 цагийн өмнө
Л.ЭНХ-АМГАЛАН: ХУВИЙН СУРГУУЛИУД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 ХУВИАС ХЭТРҮҮЛЭХГҮЙ 4 цагийн өмнө
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 6 цагийн өмнө
Нөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо Өчигдөр
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв Өчигдөр
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ, АСУУДАЛД ҮЗЭМЖЭЭР ХАНДСАН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА Өчигдөр
​Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ Өчигдөр
Жүжигчний карьер нь тасралтгүй өсөж буй Byeon Woo-seok Өчигдөр
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын архивын өдөр тохиож байна Өчигдөр
Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатжээ Өчигдөр