БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Тавантолгой түлш”-ийг удирдаж байсан захирлуудыг шалгах уу?


Ерөнхийлөгчийг бухимдуулж, УОК-ыг яаралтай хуралдуулж SOS зарлаад буй “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлага одоогоор тодорхойгүй байна. Энэ сарын нэгнээс “Тавантолгой түлш”-ийн менежмент нийслэлд шилжсэн. . Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ компанийн толгойг илэхгүй бүтцийн өөрчлөлт хийхээ мэдэгдсэн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр хорт утаа үйлдвэрлэж байгаа энэ компанийг хайр найргүй шалгахыг цагдаа, тагнуулынханд чиглэл болголоо. 

Энэ компанийн хувьд өмнө нь МАН-ын “эсэргүү” гэх М.Ганбаатар, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан С. Даваацэрэн АТГ-т шалгагдаж байхдаа "Тавантолгой түлш" ХХК-ийн захирлаар томилогдон удирдаж байгаад тэтгэвэртээ гарсан.  С.Даваацэрэн захирлын үед энэ компанийн үйлдвэрлэж буй түлшний чанар илт муудсан бөгөөд ялгаруулж байгаа утаанаас нь эвгүй үнэр үнэртэж, хүмүүсийн толгой өвдөх зэрэг хордлогын шинж илэрч буй талаар цахим хуудастаа иргэд олноор гомдоллож шүүмжлэх болсон юм. 

"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ХХК-ИЙГ ОДОО "ТҮР" УДИРДАЖ БАЙГАА Ц.ЛХАГВАСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ?

Тус компанид Худалдан авалт, тээвэр зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан Ц. Лхагвасүрэнг гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулж байна.  Энэ хүний хувьд 1994 онд Хэнтий аймгийх Бэрхийн уулын үйлдвэрт засварчнаар ажлын гарааг эхэлж, 2000-2008 оны турш найман жил Бэрх тосгоны захирагчаар ажилласан байна. Харин 2008-2012 онд Хэнтий аймгийн ИТХ-ыг даргын албыг хашжээ.

Харин одоо менежмэнт нь нийслэлд хотын дарга Х.Нямбаатарын мэдэлд шилжсэн энэ компанийг Ц.Лхагвасүрэн үргэлжлүүлэн удирдах эсэх нь тодорхойгүй юм. Магадгүй эх сурвалжийн хэлснээр Ерөнхий сайдтай ойр энэ хүнийг Х.Нямбаатар өөрчилж солихгүй байх магадлалтай бөгөөд жинхэлсэн тохиолдолд сайжруулсан түлшний  чанарыг өөрчилж чадахгүй мэргэжлийн бус хүн мэргэжилтнүүд үзэж байна. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 3 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 4 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 5 цагийн өмнө
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 11 цагийн өмнө
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 11 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ Өчигдөр
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА Өчигдөр
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Өчигдөр
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ Өчигдөр
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна Өчигдөр
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 2026/10/05
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 2026/10/05
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 2026/10/05
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 2026/10/05
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 2026/10/05