БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УЛААНБААТАРТ -13 ГРАДУС ХҮЙТЭН


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 14-16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.

2024 оны арванхоёрдугаар сарын 13-ны 20:00 цагаас арванхоёрдугаар сарын 14-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, шөнөдөө Увс нуурын хотгороор, өдөртөө Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -37...-42 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -31...-36 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25…-30 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -12...-17 градус, бусад нутгаар -19…-24 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -12…-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 8 цагийн өмнө
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 9 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 11 цагийн өмнө
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 11 цагийн өмнө
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 11 цагийн өмнө
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 12 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА Өчигдөр
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна Өчигдөр
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА 2026/10/20
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна 2026/10/20
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2026/10/20
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 2026/10/20
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ УЧИРСАН ХОХИРЛЫГ НАРИЙВЧЛАН ҮНЭЛЖ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛНО 2026/10/20
ҮЙЛ ЯВДАЛ: Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд 11:40 цагаас төрийн дуулал нэгэн зэрэг эгшиглэнэ 2026/10/20
БХ-ын сайд Д.Батлут: Өөртөө зориулж дүрэм зохиож, хувийн үзэмжээр хүндэт харуулаа жагсаа гэхгүй нь ойлгомжтой 2026/10/19
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ, ИРГЭД, МАЛЧДЫН САНАЛЫГ СОНСОЖ БАЙНА 2026/10/19
Э.БАТШУГАР ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА 2026/10/19
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ХОРООНЫ 77 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА 2026/10/19