БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурал /2026.10.22/ боллоо. 

Цахим орчинд үйлдсэн гэмт хэрэг таван жилийн өмнө буюу 2021 онд нийт гэмт хэргийн 19 хувийг эзэлж байсан бол 2026 онд 32 хувь болж нэмэгдсэн байна. 

Өнгөрсөн жил нийт цахим гэмт хэргийн 78 хувийг фэйсбүүк ашиглаж үйлдсэн бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнд энэ тоо 2026 онд 60 хувь болж буурчээ. Энэ оны есөн сарын байдлаар 11,440 гаруй цахим гэмт хэрэг гарсан байна. 

Цахим гэмт хэргийн улмаас 2025 онд иргэдэд 26.5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 15.9 тэрбум төгрөг битүүмжилж, 1.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Харин энэ оны аравдугаар сарын байдлаар 28 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 15 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилж, 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. 

Хуурамч хаяг, сэжигтэй холбоос, хуурамч сугалаа, бусдын нэр барьж мөнгө нэхэх зэрэг цахим залилангийн арга улам нарийн, зохион байгуулалттай болсон.

Цахим залилангаас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдлэг олгоход чиглэсэн www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна. Энэ цахим хуудсыг ашиглан цахим залилангийн түгээмэл аргыг таних, сэжигтэй холбоос болон имэйлийг шалгах боломжтой бөгөөд залиланд өртсөн үед авах арга хэмжээний талаар мэдээлэл, заавар, зөвлөгөөг тус системд багтаасан.

Цахим залилантай тэмцэх тогтолцоогоо сайжруулж, цогцоор нь шинэчлэхийг Ерөнхий сайд Н.Учрал холбогдох яамд болон байгууллагуудад үүрэг болголоо. Цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол банк, арилжааны банкууд зэрэг холбогдох бүх байгууллага уялдаагаа сайжруулж хурдтай ажиллахын тулд нэг цэгт төвлөрөн ажилладаг олон улсын сайн туршлага нэвтрүүлэх асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 59 минутын өмнө
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 1 цагийн өмнө
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 1 цагийн өмнө
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА Өчигдөр
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна Өчигдөр
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА Өчигдөр
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна Өчигдөр
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2026/10/20
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 2026/10/20
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ УЧИРСАН ХОХИРЛЫГ НАРИЙВЧЛАН ҮНЭЛЖ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛНО 2026/10/20
ҮЙЛ ЯВДАЛ: Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд 11:40 цагаас төрийн дуулал нэгэн зэрэг эгшиглэнэ 2026/10/20
БХ-ын сайд Д.Батлут: Өөртөө зориулж дүрэм зохиож, хувийн үзэмжээр хүндэт харуулаа жагсаа гэхгүй нь ойлгомжтой 2026/10/19
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ, ИРГЭД, МАЛЧДЫН САНАЛЫГ СОНСОЖ БАЙНА 2026/10/19
Э.БАТШУГАР ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА 2026/10/19
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ХОРООНЫ 77 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА 2026/10/19
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна 2026/10/19
Нийслэлийн бүх өрхийн эмнэлгүүд ирэх амралтын өдрүүдэд ажиллана 2026/10/19