Өнөөдөр болох үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар энэ сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 105 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал “Чин Ван Ханддоржийн өргөө” цогцолборт болно.
09:00 цагт: “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын сэдвээр хэрхэн мэдээлэх вэ?” сургалт “News Cafe”-д болно.
10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
15:30 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт "M банк арена"-д эхэлнэ.