БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулганы үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Адханом Гебрейесус болон Номхон далайн баруун бүсийн захирал Др.Саиа Ма’у Пиукала нартай тус тус хоёр талын уулзалт хийлээ.

Э.Батшугар ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Адханом Гебрейесустай уулзах үеэр Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон жилийн турш найдвартай түнш байж, дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Цаашид үндэсний эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг сайжруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт, чанарын баталгаажуулалтыг боловсронгуй болгох, эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

Мөн Монгол Улсад шинээр байгуулагдаж буй Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн институцийн чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийг сургах, мэргэжлийн дэмжлэг авах асуудлыг хөндлөө.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Саиа Ма’у Пиукалатай уулзах үеэр бүс нутгийн хэмжээнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт болон нэгдсэн худалдан авалтын механизм бий болгох асуудлыг хэлэлцлээ.

Эрүүл мэндийн сайд Э. Батшугар Монгол Улс бүс нутгийн нэгдсэн худалдан авалтын механизм бий болгох санаачилгыг дэмжиж, бүсийн бодлогын баримт бичиг боловсруулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн нэгдсэн худалдан авалтын механизмыг ашиглан эм, вакцин худалдан авсан, мөн нэг эх үүсвэрийн аргаар артерийн даралт, чихрийн шижин, цусны бүлэгнэлтийн эсрэг эмүүдийг худалдан авсан туршлагаа танилцууллаа.

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Цар тахлын сангийн санхүүжилтээр Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лабораторийг байгуулж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр ханган, мэргэжилтнүүдийн техникийн чадавхыг бэхжүүлсэн ажлын үр дүнг онцоллоо.

Цаашид лабораторийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, ДЭМБ-ын цогц үнэлгээ хийлгэх бэлтгэл ажлыг хангахад мэргэжлийн болон техникийн дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа.

Эрүүл мэндийн цахим шилжилтийн хүрээнд цахим дэд бүтцийг бэхжүүлэх, Өвчний олон улсын ангилал ICD-11-ийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлын талаар мөн санал солилцов.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Олон улсын хамтын ажиллагааг бодит үр дүнд чиглүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, иргэн бүрд чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг хүргэхийн төлөө тууштай ажиллана гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 1 цагийн өмнө
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 3 цагийн өмнө
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 3 цагийн өмнө
ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА 19 цагийн өмнө
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна 20 цагийн өмнө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 21 цагийн өмнө
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ УЧИРСАН ХОХИРЛЫГ НАРИЙВЧЛАН ҮНЭЛЖ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛНО Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд 11:40 цагаас төрийн дуулал нэгэн зэрэг эгшиглэнэ Өчигдөр
БХ-ын сайд Д.Батлут: Өөртөө зориулж дүрэм зохиож, хувийн үзэмжээр хүндэт харуулаа жагсаа гэхгүй нь ойлгомжтой Өчигдөр
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ, ИРГЭД, МАЛЧДЫН САНАЛЫГ СОНСОЖ БАЙНА Өчигдөр
Э.БАТШУГАР ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ХОРООНЫ 77 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна Өчигдөр
Нийслэлийн бүх өрхийн эмнэлгүүд ирэх амралтын өдрүүдэд ажиллана 2026/10/19
Томуугаар өвдсөн зургаа хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно 2026/10/19
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баавгай орж ирсэн гэх 2 дуудлага бүртгэгджээ 2026/10/19
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна 2026/10/19
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 129 УДААГИЙН ДУУДЛАГААР 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 2026/10/19