БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Э.БАТШУГАР ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Admin
1 цагийн өмнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулганы хуралдаан Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо эхэллээ. Чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Чуулганы хуралдааны эхний өдөр Номхон далайн баруун бүсийн захирлын өнгөрсөн нэг жилийн хугацааны ажлын тайлан болон 2025-2026 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилт, төсвийн гүйцэтгэл болон 2027-2028 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгт манай төлөөлөгчид тус тус оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэх болно.

Энэ удаагийн чуулганаар Сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлгээр зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бүс нутгийн нэгдсэн худалдан авалтын механизмыг бий болгох асуудлыг онцлон авч үзэж байна. Энэхүү нэгдсэн механизм нь чанартай бөгөөд аюулгүй эмийг боломжийн үнээр худалдан авч эмийн хомсдолоос сэргийлэх зорилготой бөгөөд манай улсын хувьд стратегийн өндөр ач холбогдолтой юм.

Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны өвчлөлийг бууруулах зорилгоор артерийн даралтыг эрт илрүүлэх, хянах, анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, орчин үеийн технологийн дэвшлийн хүрээнд хиймэл оюун ухааныг оношилгоо, эмчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн тандалтад аюулгүй, ёс зүйтэйгээр нэвтрүүлэх удирдамжийн төслийг хэлэлцэхбөгөөд вакцинжуулалтын хамралтыг сэргээж, дархлаажуулалтаас хоцорч буй бүлгүүдэд хүрэх үйл ажиллагааг эрчимжүүлэх стратегийг гишүүн улс орнууд хэлэлцэн батална.

Мөн залуу үеийнхний дунд тархаж буй электрон болон шинэ төрлийн тамхины хэрэглээг хязгаарлах, хууль эрх зүйн орчныг чангаруулах замаар Тамхины хяналтын суурь конвенцын хэрэгжилтийг нэмэгдүүлэх асуудлыг тусгайлан хэлэлцэнэ. Энэхүү чуулганаас гарах шийдвэрүүд нь ирэх жилүүдэд бүс нутгийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа болон тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг шинэ түвшинд гаргах суурь болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БХ-ын сайд Д.Батлут: Өөртөө зориулж дүрэм зохиож, хувийн үзэмжээр хүндэт харуулаа жагсаа гэхгүй нь ойлгомжтой 59 минутын өмнө
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ, ИРГЭД, МАЛЧДЫН САНАЛЫГ СОНСОЖ БАЙНА 1 цагийн өмнө
Э.БАТШУГАР ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА 1 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ХОРООНЫ 77 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА 1 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна 1 цагийн өмнө
Нийслэлийн бүх өрхийн эмнэлгүүд ирэх амралтын өдрүүдэд ажиллана 4 цагийн өмнө
Томуугаар өвдсөн зургаа хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно 4 цагийн өмнө
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баавгай орж ирсэн гэх 2 дуудлага бүртгэгджээ 4 цагийн өмнө
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна 4 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 129 УДААГИЙН ДУУДЛАГААР 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 5 цагийн өмнө
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ 6 цагийн өмнө
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ыг тараах ард түмний шаардлага хүргүүлж, мэдээлэл хийнэ 7 цагийн өмнө
С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя 2026/10/16
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа 2026/10/16
Э.БАТШУГАР: МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭХ НЬ САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ 2026/10/16
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээллийг танилцуулна 2026/10/16
ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/16
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна 2026/10/16
ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРЧ, ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/10/15