БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Г.Оюунтуяа
59 минутын өмнө

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулагдаж буй ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулганы үеэр Бүгд Найрамдах Индонез Улсын Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикинтэй уулзаж, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтаар эм, вакцины зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх, цахим эрүүл мэндийг хөгжүүлэх, хоёр улсын мэргэжлийн байгууллагуудын техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав.

Эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллана

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Индонез Улсын Хүнс, эмийн хяналтын агентлаг 2025 онд вакцины зохицуулалтын чиглэлээр ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалтад багтсан нь чухал амжилт болохыг онцолж, хоёр улсын эмийн зохицуулалт хариуцсан байгууллагуудын техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх санал дэвшүүлэв.

Цахим эрүүл мэндийн туршлага солилцоно

Индонез Улсын Үндэсний эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформыг хөгжүүлсэн туршлагыг судалж, Монгол Улсад цахим эрүүл мэндийг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.

Индонез Улсын Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикин цахим эрүүл мэнд, эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, Монголын мэргэжлийн багийг ойрын хугацаанд урьж, туршлагаа хуваалцахаа нотлов.

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Индонез Улсын Эрүүл мэндийн яам хоорондын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа албан ёсоор баталгаажууллаа.

Талууд санамж бичгийн хэрэгжилтийг хангахын тулд хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл бүрээр тодорхой арга хэмжээ төлөвлөх, хариуцсан байгууллага, холбоо барих цэгүүдийг томилох, хэрэгжилтийг хянах механизм бүрдүүлэх, үүрэг хариуцлага болон хугацааг харилцан тохиролцох нь чухал болохыг онцлов.

Энэхүү санамж бичиг нь Монгол, Индонез улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох, эмийн зохицуулалт, цахим эрүүл мэндийн хөгжлийг дэмжих чухал алхам юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 59 минутын өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ УЧИРСАН ХОХИРЛЫГ НАРИЙВЧЛАН ҮНЭЛЖ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛНО 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд 11:40 цагаас төрийн дуулал нэгэн зэрэг эгшиглэнэ 3 цагийн өмнө
БХ-ын сайд Д.Батлут: Өөртөө зориулж дүрэм зохиож, хувийн үзэмжээр хүндэт харуулаа жагсаа гэхгүй нь ойлгомжтой 20 цагийн өмнө
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ, ИРГЭД, МАЛЧДЫН САНАЛЫГ СОНСОЖ БАЙНА 21 цагийн өмнө
Э.БАТШУГАР ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА 21 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ХОРООНЫ 77 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА 21 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна 21 цагийн өмнө
Нийслэлийн бүх өрхийн эмнэлгүүд ирэх амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр
Томуугаар өвдсөн зургаа хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно Өчигдөр
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баавгай орж ирсэн гэх 2 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 129 УДААГИЙН ДУУДЛАГААР 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ Өчигдөр
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ыг тараах ард түмний шаардлага хүргүүлж, мэдээлэл хийнэ Өчигдөр
С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя 2026/10/16
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа 2026/10/16
Э.БАТШУГАР: МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭХ НЬ САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ 2026/10/16
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээллийг танилцуулна 2026/10/16