БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа ийн бичжээ. Тэрээр, 

"Айхтар нэвтрүүлэг хийжээ. Продюсер нь МУ-ын ЕС Н.Учрал. Найруулагч нь түүний зөвлөх Erennews Саруул. Гол дүрд 1 луйварчин. Хөтлөгч нь Учралын уяаны нохой. Хатанбаатар гэгч этгээд зохиолын дагуу энхийн цагаа тагтаа болж, матрын нулимс унагаж сууна.

Есөн шид нь бүрдсэн энэ луйварчин өвгөн насаараа монголчуудын элэг эмчлээд МУ-ыг элэгний хорт хавдраар дэлхийд нэгт бичүүлэв. Насаараа Допингийн хор найруулж МУ-ыг олимпын наадмаас хасуулах эрсдэлд оруулж байв. Насаараа удирдсан SOS childrens village гэх олон улсын байгууллага нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, хүний наймаа, мөнгө угаах гэмт хэргээр шалгагдан тогтоогдож олон улсад үйл ажиллагаагаа зогсоолгов.

Бүх луйвар булай нь түүний нэр дээр биш гэдгээ хэлсэн гэнэ. Мэдээж хэрэг. Насаараа улсаас 30 тэрбумын татаас авч ах дүү хамаатан садандаа тарааж өгсөн хэрэг бол энүүхэнд, Олимпын хороо, Допингийн холбоо, Олон улсын хүүхдийн байгууллагаас буюу дэлхийгээс санхүүжилт авч амьдардаг паразит өвгөнтэй яриад байх юм надад байхгүй. Дээрх асуудлуудыг холбогдох салбарынхан нь бүгд мэднэ дээ.

Менежментийн хувьчлал нэрээр нийслэлийн өмчид эзэн сууж, улсаас татаас авч татвар түрээс 1 төгрөг ч төлдөггүй байсан, хууль бус эмийн үйлдвэрлэл эрхэлдэг байсан гээд бүх бузар булайг нь дэлгэж өгч болно.

Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм. Махны үнэ юу болсон бэ? Бензин түлш, Агаарын бохирдол, Түгжрэл гээд ард түмний нуруун дээр байгаа хүнд ачааг бага ч болов хөнгөлөх шийдлүүд энэ хүүд алга. Саяхан даа, би хулгайч хурандаа нарыг танихгүй гэж байсан. Хуурай аав нь лав хурандаа байх. Харин хулгайч нартай нийлж тархи угаалт хийж байгаа нь бас харагдав" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 1 цагийн өмнө
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 1 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 4 цагийн өмнө
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 4 цагийн өмнө
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 4 цагийн өмнө
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА Өчигдөр
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна Өчигдөр
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА 2026/10/20
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна 2026/10/20
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2026/10/20
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 2026/10/20
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ УЧИРСАН ХОХИРЛЫГ НАРИЙВЧЛАН ҮНЭЛЖ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛНО 2026/10/20
ҮЙЛ ЯВДАЛ: Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд 11:40 цагаас төрийн дуулал нэгэн зэрэг эгшиглэнэ 2026/10/20
БХ-ын сайд Д.Батлут: Өөртөө зориулж дүрэм зохиож, хувийн үзэмжээр хүндэт харуулаа жагсаа гэхгүй нь ойлгомжтой 2026/10/19
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ, ИРГЭД, МАЛЧДЫН САНАЛЫГ СОНСОЖ БАЙНА 2026/10/19
Э.БАТШУГАР ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА 2026/10/19
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ХОРООНЫ 77 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА 2026/10/19